Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 5:3-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Эсвэл хэрэв тэр нь хүмүүний аливаа бузарт хүрэн (аливаа төрлийн бузар нь түүнийг бузарлан) үүнийгээ мэдээгүй байгаад, дараа нь тэр хүн мэдэх аваас тэр нь гэм буруутай болох юм.

4. Эсвэл хэн нэгэн нь хүмүүний бодлогогүйгээр андгайлан ярьж болох аливаа хэрэг явдалд, сайн буюу мууг хийх гэж амаараа бодлогогүйгээр тангараглавал, тэрээр үүнийгээ мэдээгүй байгаад дараа нь тэр түүнийгээ мэдэх аваас тэр нь эдгээрийн аль нэгнээр гэм буруутай болох юм.

5. Тиймээс эдгээрийн аль нэгнээр тэрээр гэмтэй болох аваас өөрийн үйлдсэн нүглээ илчлэн хэлэх ёстой.

6. Тэр бас үйлдсэн нүглийнхээ төлөө ЭЗЭНд өөрийн гэмийн төлөөх тахилыг буюу сүргээс эм хурга, эсвэл эм ямааг нүглийн төлөөх тахил болгон авчрах ёстой. Ингэж түүний нүглийн төлөө тахилч түүний өмнөөс эвлэрүүллийг хийнэ.

7. Харин хэрэв тэр хүн хурга өгөх чадалгүй аваас хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг, нэгийг нь нүглийн төлөөх тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан үйлдсэн нүглийнхээ төлөө ЭЗЭНд өөрийн гэмийн төлөөх тахилд авчрах болой.

8. Тэр тэдгээрийг тахилчид авчраад тахилч нүглийн төлөөх тахилд зориулсан нэгнийг эхлээд өргөж, толгойг нь салгалгүйгээр түүний хүзүүнийх нь урдаас мушгих бөлгөө.

9. Тэр мөн нүглийн төлөөх тахилын хэсэг цусыг тахилын ширээний хажуу уруу, бусад цусыг тахилын ширээний суурин дээр хатаагдаж байх зуур цацна. Энэ бол нүглийн төлөөх тахил юм.

10. Тэгээд тэр удаахийг нь шатаалт тахил болгон зарлигийн дагуу бэлтгэнэ. Тийнхүү тахилч түүний үйлдсэн нүглийнх нь төлөө түүний өмнөөс эвлэрүүллийг хийх бөгөөд тэр нь уучлагдах болно.

11. Харин хэрэв тэр хүн хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авчрах чадалгүй байвал үйлдсэн нүглийнхээ төлөө тэр ефагийн аравны нэгэн сайн гурилыг өөрийн өргөл болгон нүглийн төлөөх тахилд авчрах агаад түүн дээрээ тос асгаж болохгүй, утлага тавьж болохгүй. Учир нь энэ бол нүглийн төлөөх тахил юм.

12. Түүнийг тэр тахилчид авчраад тахилч түүнээс атгыг дурсгалын хувь болгон авч, түүнийгээ ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн хамт тахилын ширээн дээр шатаан уугиулах болой. Энэ бол нүглийн төлөөх тахил юм.

бүрэн бүлгийг уншина уу Левит 5