Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 5:10-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Тэгээд тэр удаахийг нь шатаалт тахил болгон зарлигийн дагуу бэлтгэнэ. Тийнхүү тахилч түүний үйлдсэн нүглийнх нь төлөө түүний өмнөөс эвлэрүүллийг хийх бөгөөд тэр нь уучлагдах болно.

11. Харин хэрэв тэр хүн хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авчрах чадалгүй байвал үйлдсэн нүглийнхээ төлөө тэр ефагийн аравны нэгэн сайн гурилыг өөрийн өргөл болгон нүглийн төлөөх тахилд авчрах агаад түүн дээрээ тос асгаж болохгүй, утлага тавьж болохгүй. Учир нь энэ бол нүглийн төлөөх тахил юм.

12. Түүнийг тэр тахилчид авчраад тахилч түүнээс атгыг дурсгалын хувь болгон авч, түүнийгээ ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн хамт тахилын ширээн дээр шатаан уугиулах болой. Энэ бол нүглийн төлөөх тахил юм.

13. Ингэж тахилч эвлэрүүллийг түүний төлөө, эдгээрийн аль нэгийг үйлдсэн нүглийнх нь төлөө хийх бөгөөд энэ нь түүнд уучлагдах болой. Үлдэгдэл нь идээн өргөлийн адил тахилчийнх болох бөлгөө” гэлээ.

14. Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—

15. Хэрэв хүн үнэнч бус байж, ЭЗЭНий ариун зүйлсийн эсрэг санамсаргүйгээр нүгэл үйлдэх тохиолдолд тэр хүн сүргээс согоггүй нэг хуцыг ЭЗЭНд гэмийн төлөөх тахил болгон авчрах болой. Энэ нь мөнгөн шекелийн (ариун газрын шекел) дагуу та нараар үнэлэгдэх бөгөөд гэмийн төлөөх тахил юм.

16. Тэр хүн ариун зүйлийн эсрэг нүгэл үйлдсэнийхээ төлөө нөхөн төлбөрийг төлөх бөгөөд үүн дээрээ дахин тавны нэгийг нь нэмэн түүнийгээ тахилчид өгөх болой. Тахилч гэмийн төлөөх тахилын хуцаар түүний төлөө эвлэрүүллийг хийж, энэ нь түүнд уучлагдах юм.

17. Хэрэв хүн нүгэл үйлдэн, ЭЗЭНий хийх ёсгүй хэмээн тушаасан зүйлсийн аль нэгийг нь хийвэл, хэдийгээр тэр үүнийгээ ухаараагүй байсан ч гэлээ тэр нь гэмтэй болох бөгөөд өөрийн шийтгэлийг үүрэх ёстой.

18. Тэр та нарын үнэлгээний дагуу сүргээс согоггүй нэг хуцыг гэмийн төлөөх тахилд зориулан тахилчид авчирна. Тийнхүү тахилч эвлэрүүллийг түүний төлөө, түүний мэдэлгүйгээр эндсэн алдааных нь төлөө хийх бөгөөд тэр нь түүнд уучлагдах болой.

19. Энэ бол гэмийн төлөөх тахил юм. ЭЗЭНий өмнө тэр хүн гарцаагүй гэмтэй болой гэв.

бүрэн бүлгийг уншина уу Левит 5