Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 5:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хэрэв хүн аливаа хэргийг харсан, эсвэл мэдсэн байгаад гэрчил гэсэн шаардлагыг сонссон атлаа хэлэлгүй нүгэл үйлдвэл тэр хүн өөрийн гэм бурууг үүрэх болно.

2. Эсвэл хүн аливаа бузар зүйлд, бузар араатны хүүрт ч бай, эсвэл бузар малын хүүрт ч бай, эсвэл бузар мөлхөгч амьтдын хүүрт хүрэх тохиолдолд хэдийгээр тэр үүнийгээ мэдээгүй байсан ч гэлээ тэрээр бузартсан агаад гэм буруутай болох ажгуу.

3. Эсвэл хэрэв тэр нь хүмүүний аливаа бузарт хүрэн (аливаа төрлийн бузар нь түүнийг бузарлан) үүнийгээ мэдээгүй байгаад, дараа нь тэр хүн мэдэх аваас тэр нь гэм буруутай болох юм.

4. Эсвэл хэн нэгэн нь хүмүүний бодлогогүйгээр андгайлан ярьж болох аливаа хэрэг явдалд, сайн буюу мууг хийх гэж амаараа бодлогогүйгээр тангараглавал, тэрээр үүнийгээ мэдээгүй байгаад дараа нь тэр түүнийгээ мэдэх аваас тэр нь эдгээрийн аль нэгнээр гэм буруутай болох юм.

5. Тиймээс эдгээрийн аль нэгнээр тэрээр гэмтэй болох аваас өөрийн үйлдсэн нүглээ илчлэн хэлэх ёстой.

бүрэн бүлгийг уншина уу Левит 5