Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 4:4-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тэрээр бухыг ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэнд авчраад гараа бухын толгой дээр тавьж, түүнийг ЭЗЭНий өмнө нядална.

5. Дараа нь тослогдсон тахилч бухын цуснаас хэсгийг авч, түүнийгээ хурлын майханд авчирна.

6. Тахилч цусанд хуруугаа дүрэн цусны зарим хэсгийг ЭЗЭНий өмнө, ариун газрын хөшигний өмнө долоон удаа цацах бөлгөө.

7. Тахилч бас хэсэг цусыг хурлын майханд ЭЗЭНий өмнө буй анхилуун утлагын тахилын ширээний эврүүд дээр нялж, бухын бүх цусыг хурлын майхны үүдэнд байгаа шатаалт тахилын ширээний суурь уруу асгах болой.

8. Тэрээр түүнээс, нүглийн төлөөх тахилын бухаас бүх өөхийг нь салгахдаа сэмж, бүх дотор өөхийг,

9. ууцны хоёр бөөрийг, дээр нь байдаг өөхнийх нь хамт, бөөртэй хамт салгах өнчин элгийг

10. (эвийн тахилын өргөлийн үхрээс салгасан яг тэр ёсоор) салгана. Тахилч тэдгээрийг шатаалт тахилын ширээн дээр шатаан уугиулах юм.

11. Харин бухын арьс болон түүний бүх махыг толгой, мөч, гэдэс дотор, сэвс зэрэг

12. бухын бусад бүх зүйлсийг тэрээр хуарангийн гадаа үнс асгадаг цэвэр газарт аваачиж түүнийг модон дээр галдан шатаана. Үнс асгадаг газарт үүнийг шатаах ёстой.

13. Хэрэв Израилийн нийт цуглаан алдаа хийн, уг хэрэг нь чуулганд анзаарагдалгүй, ЭЗЭНий хийх ёсгүй хэмээн тушаасан аливаа зүйлийг хийснээр тэд гэм буруутай болох аваас,

14. тэдний үйлдсэн нүгэл нь мэдэгдэх үед чуулган нь нүглийн төлөөх тахилд зориулан бод малаас бухыг өргөх ёстой. Түүнийг хурлын майхны өмнө авчрах бөлгөө.

бүрэн бүлгийг уншина уу Левит 4