Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 4:27-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Жирийн хүмүүсийн аль нэг нь ЭЗЭНий хийх ёсгүй хэмээн тушаасан зүйлсийн аль нэгийг санамсаргүй хийснээр нүгэл үйлдэн, гэм буруутай болох тохиолдолд,

28. хэрэв үйлдсэн нүглийг нь уг хүнд мэдүүлбэл тэр үйлдсэн нүглийнхээ төлөө өөрийн тахилд зориулан согоггүй эм ямааг авчрах болой.

29. Тэр хүн гараа нүглийн төлөөх тахилын толгой дээр тавьж, уг нүглийн төлөөх тахилыг шатаалт тахилын байранд нядална.

30. Тахилч түүний цуснаас хэсгийг хуруугаараа авч, шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялан, түүний бусад бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгах болой.

31. Тэгээд тэр түүний бүх өөхийг эвийн тахилуудын өргөлийн өөхийг салгасантай адил тэр ёсоор салга. Тахилч түүнийг нь тахилын ширээн дээр ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон шатаан уугиулна. Ийнхүү тахилч түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.

32. Гэвч хэрэв тэр хүн хургыг өөрийн тахил болгон нүглийн төлөөх тахилд авчрах аваас, согоггүй эм хургыг авчрах ёстой.

33. Тэр гараа нүглийн төлөөх тахилын толгой дээр тавьж, түүнийг шатаалт тахилыг нядалдаг газарт нүглийн төлөөх тахилд зориулан нядлах болно.

34. Тахилч нүглийн төлөөх тахилын хэсэг цусыг хуруугаараа авч шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялаад, түүний бусад бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгана.

бүрэн бүлгийг уншина уу Левит 4