Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 4:19-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Тэр мөнөөх бухаас бүх өөхийг нь салган, түүнийг тахилын ширээн дээр шатаан уугиулна.

20. Тэр нүглийн төлөөх тахилын буханд хийсэнчлэн мөн тэгж, уг буханд хийнэ. Үүнийг яг тэр ёсоор нь түүнд хийнэ. Тахилч ийнхүү тэдний төлөө эвлэрүүллийг хийж, тэд уучлагдах болно.

21. Тэгээд тэр бухыг хуарангийн гадна аваачиж түүнийг эхний бухыг шатаасантай адил шатаана. Энэ бол чуулганд зориулсан нүглийн төлөөх тахил юм.

22. Удирдагч нүгэл үйлдэн, ЭЗЭН Бурханы хийх ёсгүй хэмээн тушаасан бүх зүйлийн аль нэгийг нь санамсаргүйгээр үйлдэн, гэм буруутай болох тохиолдолд,

23. хэрэв үйлдсэн нүглийг нь түүнд мэдүүлбэл, тэр согоггүй ухныг өөрийн тахилд зориулан авчрах ёстой.

24. Тэр гараа ухны толгой дээр тавьж, шатаалт тахилыг нядалдаг газарт ЭЗЭНий өмнө түүнийг нядална. Энэ нь нүглийн төлөөх тахил юм.

25. Тэгээд тахилч нүглийн төлөөх тахилын хэсэг цусыг хуруугаараа авч, түүнийг шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялан, түүний бусад цусыг шатаалт тахилын ширээний суурь уруу асгах ёстой.

26. Бүх өөхийг нь тэр эвийн тахилуудын өргөлийн өөхийг хийсэнтэй адил тахилын ширээн дээр шатаан уугиулна. Түүний нүглийнх нь хувьд, тахилч ийнхүү түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.

27. Жирийн хүмүүсийн аль нэг нь ЭЗЭНий хийх ёсгүй хэмээн тушаасан зүйлсийн аль нэгийг санамсаргүй хийснээр нүгэл үйлдэн, гэм буруутай болох тохиолдолд,

28. хэрэв үйлдсэн нүглийг нь уг хүнд мэдүүлбэл тэр үйлдсэн нүглийнхээ төлөө өөрийн тахилд зориулан согоггүй эм ямааг авчрах болой.

29. Тэр хүн гараа нүглийн төлөөх тахилын толгой дээр тавьж, уг нүглийн төлөөх тахилыг шатаалт тахилын байранд нядална.

30. Тахилч түүний цуснаас хэсгийг хуруугаараа авч, шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялан, түүний бусад бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгах болой.

31. Тэгээд тэр түүний бүх өөхийг эвийн тахилуудын өргөлийн өөхийг салгасантай адил тэр ёсоор салга. Тахилч түүнийг нь тахилын ширээн дээр ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон шатаан уугиулна. Ийнхүү тахилч түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.

32. Гэвч хэрэв тэр хүн хургыг өөрийн тахил болгон нүглийн төлөөх тахилд авчрах аваас, согоггүй эм хургыг авчрах ёстой.

33. Тэр гараа нүглийн төлөөх тахилын толгой дээр тавьж, түүнийг шатаалт тахилыг нядалдаг газарт нүглийн төлөөх тахилд зориулан нядлах болно.

34. Тахилч нүглийн төлөөх тахилын хэсэг цусыг хуруугаараа авч шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялаад, түүний бусад бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгана.

35. Тэгээд тэр түүний бүх өөхийг эвийн тахилуудын өргөлийн хурганы өөхийг салгасантай адил тэр ёсоор салгах бөгөөд тахилч тэдгээрийг тахилын ширээн дээр ЭЗЭНд галаар өргөх өргөлүүд дээр шатаан уугиулна. Түүний нүглийнх нь хувьд, тахилч ийнхүү түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.

бүрэн бүлгийг уншина уу Левит 4