Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 4:11-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Харин бухын арьс болон түүний бүх махыг толгой, мөч, гэдэс дотор, сэвс зэрэг

12. бухын бусад бүх зүйлсийг тэрээр хуарангийн гадаа үнс асгадаг цэвэр газарт аваачиж түүнийг модон дээр галдан шатаана. Үнс асгадаг газарт үүнийг шатаах ёстой.

13. Хэрэв Израилийн нийт цуглаан алдаа хийн, уг хэрэг нь чуулганд анзаарагдалгүй, ЭЗЭНий хийх ёсгүй хэмээн тушаасан аливаа зүйлийг хийснээр тэд гэм буруутай болох аваас,

14. тэдний үйлдсэн нүгэл нь мэдэгдэх үед чуулган нь нүглийн төлөөх тахилд зориулан бод малаас бухыг өргөх ёстой. Түүнийг хурлын майхны өмнө авчрах бөлгөө.

15. Дараа нь цуглааны ахмадууд өөрсдийн гарыг ЭЗЭНий өмнө, бухын толгой дээр тавиад, уг бухыг ЭЗЭНий өмнө нядлах болой.

16. Тэгээд тослогдсон тахилч бухын цуснаас хэсгийг хурлын майханд аваачна.

бүрэн бүлгийг уншина уу Левит 4