Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 4:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд ЭЗЭН Мосед айлдахдаа—

2. Израилийн хөвгүүдэд ийн хэл. “Хүн ЭЗЭНий хийх ёсгүй хэмээн тушаасан аливаа зүйлийг санамсаргүйгээр хийснээрээ нүгэл үйлдэн, тэдгээрийн аль нэгийг зөрчих тохиолдолд,

3. хэрэв тослогдсон тахилч нь ард түмэнд гэм бурууг авчрахаар нүглийг үйлдэх аваас, тэр хүн үйлдсэн нүглийнхээ төлөө согоггүй бухыг нүглийн төлөөх тахил болгон ЭЗЭНд өргөг.

4. Тэрээр бухыг ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэнд авчраад гараа бухын толгой дээр тавьж, түүнийг ЭЗЭНий өмнө нядална.

5. Дараа нь тослогдсон тахилч бухын цуснаас хэсгийг авч, түүнийгээ хурлын майханд авчирна.

6. Тахилч цусанд хуруугаа дүрэн цусны зарим хэсгийг ЭЗЭНий өмнө, ариун газрын хөшигний өмнө долоон удаа цацах бөлгөө.

7. Тахилч бас хэсэг цусыг хурлын майханд ЭЗЭНий өмнө буй анхилуун утлагын тахилын ширээний эврүүд дээр нялж, бухын бүх цусыг хурлын майхны үүдэнд байгаа шатаалт тахилын ширээний суурь уруу асгах болой.

8. Тэрээр түүнээс, нүглийн төлөөх тахилын бухаас бүх өөхийг нь салгахдаа сэмж, бүх дотор өөхийг,

9. ууцны хоёр бөөрийг, дээр нь байдаг өөхнийх нь хамт, бөөртэй хамт салгах өнчин элгийг

бүрэн бүлгийг уншина уу Левит 4