Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 27:22-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Эсвэл хэрэв хүн өөрийн эзэмшлийн талбайн нэг хэсэг биш болох өөрийн худалдаж авсан талбайгаа ЭЗЭНд ариусгавал,

23. тахилч Эврийн бүрээдэлтийн жил хүртэлх үнийг нь үнэлэн тооцох ёстой. Тэр өдөр мөнөөх хүн үнэлсэн үнийг нь ЭЗЭНд ариун хэмээн өгнө.

24. Эврийн бүрээдэлтийн жилд уг талбай нь тэр хүнд талбайг зарсан хуучин эзэндээ буцан очих болой. Энэ газрын эзэмшил нь түүнийх байсан юм.

25. Түүнээс гадна, та нарын үнэлэх үнэ бүр чинь ариун газрын шекелийн дагуу байх ёстой. Шекел нь хорин гера байна.

26. Анхны төрөгсөд нь ЭЗЭНийх учир амьтдын дундах анхны төрөгсдийг хэн ч ариусгаж болохгүй. Үхэр ч бай, хонь ч бай ЭЗЭНийх юм.

27. Харин хэрэв энэ нь бузар амьтан байх аваас та нарын үнэлсэн үнийн тавны нэгийг дээр нь нэмэн, түүнийг золих болно. Хэрэв энэ нь золигдохгүй байх аваас энэ нь та нарын үнэлсэн үнийн дагуу зарагдана.

бүрэн бүлгийг уншина уу Левит 27