Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 27:20-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Гэсэн ч хэрэв тэрээр талбайгаа золихгүй, харин талбайг өөр хүнд худалдсан байвал үүнийг цаашид золих боломжгүй болсон байх бөгөөд,

21. эврийн бүрээдэлтээр уг талбай нь хуучин эзэндээ буцан очих үедээ зориулагдсан талбайн адил ЭЗЭНд ариун болох юм. Энэ нь тахилчийн өмч болох болой.

22. Эсвэл хэрэв хүн өөрийн эзэмшлийн талбайн нэг хэсэг биш болох өөрийн худалдаж авсан талбайгаа ЭЗЭНд ариусгавал,

23. тахилч Эврийн бүрээдэлтийн жил хүртэлх үнийг нь үнэлэн тооцох ёстой. Тэр өдөр мөнөөх хүн үнэлсэн үнийг нь ЭЗЭНд ариун хэмээн өгнө.

24. Эврийн бүрээдэлтийн жилд уг талбай нь тэр хүнд талбайг зарсан хуучин эзэндээ буцан очих болой. Энэ газрын эзэмшил нь түүнийх байсан юм.

25. Түүнээс гадна, та нарын үнэлэх үнэ бүр чинь ариун газрын шекелийн дагуу байх ёстой. Шекел нь хорин гера байна.

26. Анхны төрөгсөд нь ЭЗЭНийх учир амьтдын дундах анхны төрөгсдийг хэн ч ариусгаж болохгүй. Үхэр ч бай, хонь ч бай ЭЗЭНийх юм.

27. Харин хэрэв энэ нь бузар амьтан байх аваас та нарын үнэлсэн үнийн тавны нэгийг дээр нь нэмэн, түүнийг золих болно. Хэрэв энэ нь золигдохгүй байх аваас энэ нь та нарын үнэлсэн үнийн дагуу зарагдана.

28. Гэсэн ч хүн өөртөө байгаа бүхнээс, хүнээс, эсвэл амьтнаас, эсвэл өөрийн өмчийн талбайгаас ЭЗЭНд тусгаарласан аливаа зүйл нь зарагдах, эсвэл золигдох ёсгүй. Зориулагдсан аливаа зүйл нь ЭЗЭНд хамгийн ариун юм.

29. Хүмүүсийн дундаас тусгаарлагдсан байж болох нэг ч хүн золигдох ёсгүй бөгөөд тэр нь гарцаагүй алуулах ёстой.

30. Газрын, эсвэл газрын үрийн, эсвэл модны үр жимсний бүх арван хувь нь ЭЗЭНийх бөгөөд энэ нь ЭЗЭНд ариун билээ.

31. Тиймийн тул хэрэв хүн өөрийн өгөх ёстой арван хувийн хэсгийг нь золихыг хүсэх аваас тэрээр түүний тавны нэгийг нь түүн дээр нэмнэ.

32. Бод болон бог малын сүргийн арван хувь буюу шилбүүр доогуур өнгөрөгч бүрийн арав дахь нэгэн нь ЭЗЭНд ариун байх юм.

бүрэн бүлгийг уншина уу Левит 27