Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 27:15-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Гэсэн ч хэрэв орон сууцаа ариусгасан нэгэн нь түүнийгээ золихыг хүсвэл тэрээр та нарын үнэлсэн үнийн тавны нэгийг дээр нь нэмнэ. Ингэж орон сууц нь түүнийх болох юм.

16. Дахин хэрэв хүн өөрийн өмчийн талбайгаас хэсгийг нь ЭЗЭНд ариусгах тохиолдолд та нарын үнэлгээ чинь түүнд шаардагдах үрийн тоотой тэнцүү байх ёстой. Арвайн үрийн нэг хомер нь тавин шекел мөнгөтэй тэнцүү юм.

17. Хэрэв тэр талбайгаа Эврийн бүрээдэлтийн жилд ариусгах аваас энэ нь та нарын үнэлгээний дагуу тогтоно.

18. Хэрэв тэр хүн Эврийн бүрээдэлтийн дараа өөрийн талбайг ариусгавал тахилч дараагийн Эврийн бүрээдэлтийн жилийг хүртэл үлдсэн жилүүдтэй тэнцүүлэн түүний үнийг тооцно. Энэ нь та нарын үнэлгээнээс хасагдах болой.

19. Хэрэв түүнийг ариусгасан хүн нь талбайгаа золихыг хүсвэл тэр нь та нарын үнэлсэн үнийн тавны нэгийг дээр нь нэмнэ. Ингэж талбай нь түүнийх болох юм.

20. Гэсэн ч хэрэв тэрээр талбайгаа золихгүй, харин талбайг өөр хүнд худалдсан байвал үүнийг цаашид золих боломжгүй болсон байх бөгөөд,

21. эврийн бүрээдэлтээр уг талбай нь хуучин эзэндээ буцан очих үедээ зориулагдсан талбайн адил ЭЗЭНд ариун болох юм. Энэ нь тахилчийн өмч болох болой.

бүрэн бүлгийг уншина уу Левит 27