Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 27:1-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН дахиад Мосед айлдан—

2. Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд хэлэгтүн. “Хүн нь ЭЗЭНд зориулагдах хүмүүсийг үнэлсэн үнэлгээний дагуух онцгой тангаргийг өргөх үед

3. хэрэв та нар хорь ба түүнээс дээш хүртэлх насны эрэгтэйг үнэлж байвал та нарын үнэлгээ нь ариун газрын шекелээр мөнгөний тавин шекел байх ёстой юм.

4. Эсвэл хэрэв энэ нь эмэгтэй байвал та нарын үнэлгээ нь гучин шекел байх ёстой.

5. Хэрэв энэ нь таван наснаас хорин насыг хүртэл байх аваас эрэгтэйд зориулсан үнэлгээ чинь хорин шекел байх бөгөөд эмэгтэйд арван шекел байх юм.

6. Гэвч хэрэв нэг сартайгаас таван нас хүртэл байх аваас эрэгтэйд зориулсан үнэлгээ чинь мөнгөний таван шекел байх бөгөөд эмэгтэйд зориулсан үнэлгээ чинь мөнгөний гурван шекел байх болой.

7. Хэрэв жаран наснаас дээших байх тохиолдолд, хэрэв энэ нь эрэгтэй байвал үнэлгээ чинь арван таван шекел байх бөгөөд эмэгтэйд арван шекел байх болой.

8. Харин хэрэв тэр хүн үнэлгээнээс чинь ядуу байх аваас, түүнийг тахилчийн өмнө аваачих бөгөөд тахилч түүнийг үнэлэх болой. Тангараг өргөсөн нэгний хөрөнгө чадлын хирээр нь тахилч түүнийг үнэлэх юм.

9. Хэрэв энэ нь ЭЗЭНд тахил болгон өгөхөд зохистой төрлийн амьтан байвал ЭЗЭНд өгсөн аливаа ийм амьтан нь ариун болдог.

10. Тэр нь түүнийг сайныг муугаар эсвэл мууг сайнаар орлуулах, эсвэл сольж болохгүй юм. Эсвэл хэрэв тэр амьтныг амьтнаар солих аваас тэр болон орлуулсан амьтан хоёулаа ариун болно.

11. Хэрэв энэ нь ЭЗЭНд тахил болгон өгөхөд зохисгүй бузар төрлийн амьтан байвал тэр нь уг амьтныг тахилчийн өмнө тавина.

12. Тахилч түүнийг сайн муугаар нь үнэлэх бөгөөд энэ нь тахилч та нарын үнэлсэн үнийн дагуу тогтоогдох юм.

13. Гэвч хэрэв тэр хүн түүнийг золихыг хүсвэл, тэр нь түүний үнийн тавны нэгийг нь түүн дээр нэмэх ёстой.

14. Хэрэв хүн өөрийн сууцыг ЭЗЭНд ариун болгон ариусгах тохиолдолд, тахилч түүнийг нь сайн муугаар нь үнэлнэ. Тахилчийн үнэлсний дагуу үнэ нь тэгж тогтоно.

15. Гэсэн ч хэрэв орон сууцаа ариусгасан нэгэн нь түүнийгээ золихыг хүсвэл тэрээр та нарын үнэлсэн үнийн тавны нэгийг дээр нь нэмнэ. Ингэж орон сууц нь түүнийх болох юм.

16. Дахин хэрэв хүн өөрийн өмчийн талбайгаас хэсгийг нь ЭЗЭНд ариусгах тохиолдолд та нарын үнэлгээ чинь түүнд шаардагдах үрийн тоотой тэнцүү байх ёстой. Арвайн үрийн нэг хомер нь тавин шекел мөнгөтэй тэнцүү юм.

17. Хэрэв тэр талбайгаа Эврийн бүрээдэлтийн жилд ариусгах аваас энэ нь та нарын үнэлгээний дагуу тогтоно.

бүрэн бүлгийг уншина уу Левит 27