Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 26:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Та нар өөрсдөдөө зориулан бөхийн мөргөх гэж нутагтаа шүтээнүүдийг хийх ёсгүй. Өөрсдөдөө хөрөг, эсвэл чулуун баганыг ч босголгүй, хэлбэрт чулууг ч бүү байрлуул. Учир нь Би бол ЭЗЭН та нарын Бурхан.

2. Та нар Миний Амралтын өдрүүдийг сахиж, Миний ариун газрыг хүндэтгэ. Би бол ЭЗЭН.

3. Хэрэв та нар Миний тогтоолууд дотор алхаж, Миний тушаалуудыг сахин, тэдгээрийг биелүүлбэл,

4. Би та нарт цаг улиралд нь бороог өгөх болно. Ингэснээр газар нь үр шимээ өгч, талбайн модод нь жимслэх юм.

5. Үнэхээр та нарын тариа цайруулалт чинь усан үзмийн хураалт хүртэл үргэлжилж, усан үзмийн хураалт чинь тариалалтын цагийг хүртэл үргэлжлэх болно. Ингэж та нар хүнсээ цадтал идэж, нутаг дээрээ аюулгүйгээр амьдрах болно.

6. Бас та нарыг айлгах нэгэнгүй та нарыг хэвтүүлэхийн тулд Би нутагт чинь амар тайвныг соёрхох болно. Би мөн аюултай араатан амьтдыг нутгаас чинь үгүй болгох бөгөөд ямар ч илд нутгаар чинь дайран өнгөрөхгүй.

7. Харин та нар дайснаа үлдэн хөөгтүн. Тэд та нарын өмнө илдэнд унаж,

8. танай тав чинь зууг хөөж, танай зуу чинь арван мянгыг үлдэн хөөх бөгөөд дайснууд чинь та нарын өмнө илдэнд унах болно.

9. Тийнхүү Би та нарын зүг эргэж, та нарыг өнөр өтгөн болгон, өсгөн үржүүлнэ. Би та нартай байгуулсан Өөрийн гэрээг баталгаажуулах болно.

10. Та нар хуучин нөөцөө идэж, шинийг оруулахын тулд хуучныг зайчилна.

11. Түүнээс гадна, Би та нарын дунд Өөрийн орших газрыг барьж Миний сэтгэл та нарыг үл жигшинэ.

12. Би бас дунд чинь алхаж, та нарын Бурхан болох бөгөөд та нар Миний ард түмэн байх болно.

бүрэн бүлгийг уншина уу Левит 26