Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 25:50-55 Ариун Библи, 2004 (АБ2004)

50. Тэгвэл тэр өөрийг нь худалдан авагчтайгаа өөрийгөө түүнд худалдсан тэр жилээс Эврийн бүрээдэлтийн жилийг хүртэл тооцоол. Түүний худалдагдсан үнэ нь жилүүдийн тоог харгалзсан байх ёстой. Энэ нь хөлсний хүний өдрүүдтэй адил түүнд мөн тийм байх юм.

51. Хэрэв дахиад олон жил үлдсэн байх аваас тэдгээрийн харьцаагаар худалдагдсан үнийхээ хэсгийг тэр өөрийн золилтонд зориулан буцаан өгөх бөгөөд

52. хэрэв Эврийн бүрээдэлтийн жилийг хүртэл цөөн жил үлдсэн байх аваас тэр нь түүнтэй ийнхүү тооцно. Тэр өөрийн золилтыг үлдсэн жилүүдийн дагуу буцааж төлнө.

53. Тэр нь жилээс жилд хөлслөгдсөн хүн мэт түүнтэй хамт байх ёстой. Тэр нь та нарын нүдэн дээр түүнийг хатуу ширүүн захирах ёсгүй.

54. Хэрэв эдгээрээр тэр нь золигдоогүй байсан ч тэр болон түүнтэй хамт түүний хөвгүүд нь Эврийн бүрээдэлтийн жилд гарч явах болой.

55. Учир нь Израилийн хөвгүүд бол Миний зарц нар болой. Тэд бол Египетийн нутгаас Миний гаргаж авчирсан Миний зарц нар билээ. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

бүрэн бүлгийг уншина уу Левит 25