Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 25:37-53 Ариун Библи, 2004 (АБ2004)

37. Түүнд чи мөнгийг хүүтэйгээр зээлүүлж болохгүй, хүнсийг ашиг орлого олохын төлөө өгч болохгүй.

38. Та нарт Канаан нутгийг өгөхөөр та нарын Бурхан чинь байхын тулд Египетийн нутгаас та нарыг гарган авчирсан Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

39. Хэрэв нутгийн чинь хүн ядуурснаас болж та нарын дунд өөрийгөө чамд худалдах аваас түүнийг боолын үйлчлэлд бүү оруулагтун.

40. Тэр эврийн бүрээдэлтийн жилийг хүртэл чамтай хамт хөлсний хүн шиг юм уу, түр суугч мэт байж чамд үйлчлэх ёстой.

41. Тэгээд тэр болон түүний хөвгүүд нь чамаас чөлөөлөгдөж яван эцэг өвгөдийнхөө өмч, өөрийн ураг уруу буцаж явна.

42. Учир нь израильчууд бол Египетийн нутгаас Миний гарган авчирсан Миний зарц нар болой. Тэд боолын худалдаанд зарагдах ёсгүй.

43. Түүнийг хатуу ширүүнээр захиралгүй, харин өөрсдийн Бурханыг хүндэл.

44. Та нарын авч болох эр, эм боолуудын хувьд, та нар эргэн тойрныхоо үндэстнүүдээс эр, эм боолуудыг авч эзэмшиж болно.

45. Мөн та нарын дунд амьдардаг харийнхан болох түр суугчдын хөвгүүдээс болон та нартай хамт байгаа, нутаг дээр чинь өсөн үржих тэдний ургуудаас хүн худалдаж авч болно. Тэд бас та нарын эзэмшил болж болох болой.

46. Тэдгээрийг та нар өөрсдийнхөө дараах хөвгүүддээ эзэмшил болгон хүлээн авахаар гэрээслэн өгч болох бөгөөд тэдгээрийг насан туршийн боолууд болгон ашиглаж болно. Харин Израилийн хөвгүүд болох нутгийн чинь хүний тухайд бол, та нар бие биеэ хатуу ширүүнээр захирах ёсгүй.

47. Хэрэв та нартай хамт байгаа харийн хүн, эсвэл түр суугчдын хөрөнгө нь хангалттай болж, түүний хажууд нутгийн чинь хүн ядуурснаас болж, та нартай хамт түр сууж буй харийн хүнд эсвэл харь ургийн үр удамд өөрийгөө зарвал,

48. тэр нь худалдагдсаныхаа дараа золилтын эрхтэй байх юм. Ах дүү нарынх нь нэг нь түүнийг зольж болох,

49. эсвэл түүний авга, эсвэл нагац нь, эсвэл түүний авгын, эсвэл нагацын хүү нь түүнийг зольж болох, эсвэл түүний ургаас, цусан төрлийнх нь нэг хүн түүнийг зольж болох юм. Эсвэл хэрэв тэр нь хөрөнгөжих аваас өөрийгөө зольж болох юм.

50. Тэгвэл тэр өөрийг нь худалдан авагчтайгаа өөрийгөө түүнд худалдсан тэр жилээс Эврийн бүрээдэлтийн жилийг хүртэл тооцоол. Түүний худалдагдсан үнэ нь жилүүдийн тоог харгалзсан байх ёстой. Энэ нь хөлсний хүний өдрүүдтэй адил түүнд мөн тийм байх юм.

51. Хэрэв дахиад олон жил үлдсэн байх аваас тэдгээрийн харьцаагаар худалдагдсан үнийхээ хэсгийг тэр өөрийн золилтонд зориулан буцаан өгөх бөгөөд

52. хэрэв Эврийн бүрээдэлтийн жилийг хүртэл цөөн жил үлдсэн байх аваас тэр нь түүнтэй ийнхүү тооцно. Тэр өөрийн золилтыг үлдсэн жилүүдийн дагуу буцааж төлнө.

53. Тэр нь жилээс жилд хөлслөгдсөн хүн мэт түүнтэй хамт байх ёстой. Тэр нь та нарын нүдэн дээр түүнийг хатуу ширүүн захирах ёсгүй.

бүрэн бүлгийг уншина уу Левит 25