Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 24:2-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Израилийн хөвгүүдэд дэнлүүг байнга асаалттай байлгахын тулд цохисон чидунаас цэвэр тосыг гэрэлтүүлэгт зориулан чамд авчрахыг тушаагтун.

3. Түүнийг хурлын майхны дотор, гэрчлэлийн хөшигний гадна Аарон үдшээс өглөөг хүртэл ЭЗЭНий өмнө байнга ёсоор нь байлгах ёстой. Энэ нь үеийн үед улиран үргэлжлэх тогтоол байх болой.

4. Дэнлүүнүүдийг тэрээр дэнлүүний шижир алтан суурин дээр ёсоор нь ЭЗЭНий өмнө байнга байлгах ёстой.

5. Тэгээд тэр сайн гурилыг авч, түүгээр арван хоёр боовыг жигнэх бөгөөд боов тус бүрд ефагийн аравны хоёр байх болой.

6. Тэдгээрийг ЭЗЭНий өмнө шижир алтан ширээн дээр хоёр эгнээ болгон, нэг эгнээнд нь зургааг тавих болой.

7. ЭЗЭНд галаар өргөх өргөл болох дурсгалын хувь болгохын тулд эгнээ бүр дээр талханд зориулсан цэвэр гүглийг тавигтун.

бүрэн бүлгийг уншина уу Левит 24