Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 23:34-44 Ариун Библи, 2004 (АБ2004)

34. Израилийн хөвгүүдэд хэлэгтүн. “Энэ долоо дахь сарын арван таванд Майхан Баяр нь долоон хоногийн турш ЭЗЭНд байх ёстой.

35. Эхний өдөр ариун цугларалт болох бөгөөд та нар аливаа төрлийн хүчир ажлыг бүү хийгтүн.

36. Долоон хоногийн турш та нар ЭЗЭНд галаар өргөх өргөлийг авчир. Найм дахь өдөрт ариун цугларалттай бөгөөд ЭЗЭНд галаар өргөх өргөлийг авчир. Энэ нь чуулган болой. Та нар ямар ч хүчир ажлыг хийх ёсгүй.

37. Эдгээр нь та нарын ариун цугларалтууд хэмээн зарлах, тус тусын өдрийнх нь шаарддаг шатаалт тахилууд, идээн өргөлүүд, тахилууд, ундаан өргөлүүд буюу ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийг авчрах ЭЗЭНий товлосон үеүд болой.

38. Эдгээр нь ЭЗЭНий Амралтын өдрүүдээс гадна, та нарын бэлгүүдээс гадна, та нарын бүх тангаргийн болон сайн дурын ЭЗЭНд өгөх өргөлүүдээс гадна байх юм.

39. Газрын ургацыг хураагаад долоо дахь сарын арван тавны өдөр, та нар ЭЗЭНий баярыг долоо хоногоор тэмдэглэ. Эхний өдөрт амралтын өдөр, найм дахь өдөрт Амралтын өдөр болно.

40. Эхний өдөр та нар өөрсдөдөө гоё модны навч, далдуу модны мөчир, навчит модны гишүү, голын бургасыг авч, долоо хоногоор өөрсдийн Бурхан ЭЗЭНий өмнө баясагтун.

41. Ингэж та нар үүнийг ЭЗЭНд баяр болгон жилд долоо хоногоор тэмдэглэгтүн. Энэ нь үеийн үед улиран үргэлжлэх тогтоол байх ёстой. Үүнийг та нар долоо дахь сард тэмдэглэх болно.

42. Та нар майхнуудад долоон хоногоор амьдарна. Израиль дахь бүх уугуул төрөгсөд нь майхнуудад амьдарна.

43. Ингэснээр Израилийн хөвгүүдийг Би Египетийн нутгаас гарган авчрахдаа тэднийг Би майхнуудад амьдруулсныг танай үр сад мэдэх юм. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан” гэв.

44. Тиймээс Мосе Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий товлосон үеүдийг тунхаглав.

бүрэн бүлгийг уншина уу Левит 23