Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 23:30-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

30. Энэ өдөр аливаа ажлыг хийсэн хүний тухайд гэвэл, тэр хүнийг Би ард олных нь дундаас устгах болно.

31. Та нар огт ажиллах ёсгүй. Энэ нь бүх амьдрах газарт чинь үеийн үед улиран үргэлжлэх тогтоол байх ёстой.

32. Энэ нь та нарын хувьд, бүрэн амрах Амралтын өдөр болох бөгөөд та нар өөрсдийн сэтгэлийг даруу болгох ёстой. Сарын есний орой, үдшээс үдэш хүртэл та нар Амралтын өдрийг сахих юм гэв.

33. Дахин ЭЗЭН Мосед айлдан—

34. Израилийн хөвгүүдэд хэлэгтүн. “Энэ долоо дахь сарын арван таванд Майхан Баяр нь долоон хоногийн турш ЭЗЭНд байх ёстой.

35. Эхний өдөр ариун цугларалт болох бөгөөд та нар аливаа төрлийн хүчир ажлыг бүү хийгтүн.

36. Долоон хоногийн турш та нар ЭЗЭНд галаар өргөх өргөлийг авчир. Найм дахь өдөрт ариун цугларалттай бөгөөд ЭЗЭНд галаар өргөх өргөлийг авчир. Энэ нь чуулган болой. Та нар ямар ч хүчир ажлыг хийх ёсгүй.

37. Эдгээр нь та нарын ариун цугларалтууд хэмээн зарлах, тус тусын өдрийнх нь шаарддаг шатаалт тахилууд, идээн өргөлүүд, тахилууд, ундаан өргөлүүд буюу ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийг авчрах ЭЗЭНий товлосон үеүд болой.

бүрэн бүлгийг уншина уу Левит 23