Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 23:20-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Тахилч тэгээд тэдгээрийг анхны үр жимсний талхтай, хоёр хурганы хамт ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон даллана. Тэдгээр нь тахилчийн төлөө ЭЗЭНд ариун байх ёстой.

21. Тэр өдрөө та нар ариун цугларалтыг зарлах ёстой. Та нар аливаа хүчир ажлыг бүү хийгтүн. Энэ нь үеийн үед амьдрах бүх газарт чинь улиран үргэлжлэх тогтоол байх ёстой.

22. Түүнээс гадна, та нар газрынхаа ургацыг хураахдаа талбайнхаа өнцөг булангуудыг нь хүртэл хураах ёсгүй, ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг цуглуулах ёсгүй. Тэдгээрийг та нар ядууст, гадаадынханд үлдээх ёстой. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан” гэлээ.

бүрэн бүлгийг уншина уу Левит 23