Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 22:7-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Харин нар жаргахад тэр хүн цэвэр болох бөгөөд үүний дараа тэр ариун өргөлөөс идэж болно. Учир нь энэ бол түүний хоол болой.

8. Тэр нь үхсэн амьтан, эсвэл тастчуулсан сэг идэж, түүгээр бузартах ёсгүй. Би бол ЭЗЭН.

9. Тиймийн тул тэд Миний зарлигаас шалтгаалсан нүглийг үүрэхгүйн тулд, зарлигийг гутааснаас болж үхэхгүйн тулд үүнийг сахих ёстой. Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН болой.

10. Ямар ч гадаадын хүн ариун өргөлийг идэх ёсгүй. Тахилчийнд түр суугч, эсвэл хөлсний хүн ариун өргөлөөс идэж болохгүй.

11. Гэвч хэрэв тахилч өөрийн мөнгөөр өөрийн өмч болгон боол худалдан авах аваас тэр нь түүнээс идэж болох бөгөөд түүний гэрт төрөгсөд нь түүний хүнснээс идэж болох болой.

12. Хэрэв тахилчийн охин нь харийн хүнтэй гэрлэх аваас өргөлийн хувиас идэж болохгүй.

13. Гэвч хэрэв тахилчийн охин нь бэлэвсрэх, эсвэл нөхрөөсөө салах ба үр хүүхэдгүй, өөрийн залуу үеийнх шиг эцгийнхээ гэрт эргэн ирэх аваас тэр нь эцгийнхээ хүнснээс иднэ. Харин ямар ч харийн хүн түүнээс идэх ёсгүй.

14. Гэвч хэрэв хүн ариун өргөлөөс санамсаргүйгээр идэх аваас, түүн дээр түүний тавны нэгийг нэмэн уг ариун өргөлийг тахилчид өгнө.

15. Тэд ЭЗЭНд өргөж буй Израилийн хөвгүүдийн ариун өргөлийг гутаах ёсгүй.

16. Ингэж тэдний ариун өргөлийг идсэнээрээ гэмийн төлөөх шийтгэлийг тэдэнд үүрүүлэхэд хүргэх юм. Учир нь Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН болой” гэлээ.

бүрэн бүлгийг уншина уу Левит 22