Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 22:20-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Согогтой аливаа зүйлийг та нар өргөх ёсгүй. Юу гэвэл, тэр нь та нарын өмнөөс хүлээн авагдахгүй болно.

21. Хүн тусгай тангаргийг биелүүлэхээр эсвэл сайн дурын өргөлд зориулан ЭЗЭНд эвийн тахилын өргөлийг бод эсвэл бог малын сүргээс өргөх тохиолдолд тэр нь хүлээн авагдахын тулд өөгүй, төгс байх ёстой. Түүнд ямар ч согог байх ёсгүй.

22. Сохор, эсвэл хугарсан, эсвэл зэрэмдэг, эсвэл урсах шархтай, эсвэл хамуутай, эсвэл яртай малыг та нар ЭЗЭНд өргөх ёсгүй. Тэдгээрээр тахилын ширээн дээр ЭЗЭНд галаар өргөх тахилыг ч бүү хий.

23. Та нар том, эсвэл жижиг эрхтэнтэй үхэр, хургыг сайн дурын өргөлөөр өргөж болох боловч тангаргийн төлөө энэ нь хүлээн авагдахгүй болно.

24. Бас гэмтсэн, эсвэл бяцарсан, эсвэл урагдсан, эсвэл тастуулсан төмсөгтэй аливаа малыг ЭЗЭНд бүү өргө. Үүнийг нутагтаа бүү хий.

25. Харь хүний гараас ийм аливаа малыг тахилд зориулан өөрсдийн Бурханы талх болгон хүлээн авах ёсгүй. Учир нь тэд гажууд согогтой тул та нарын өмнөөс хүлээн авагдахгүй болно” гэв.

26. Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—

27. Үхэр, хонь, ямаа нь төрөөд эхтэйгээ долоо хоног байх ёстой. Найм дахь өдрөөс энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөлийн тахил болон хүлээн авагдах болно.

28. Харин үхрийг ч бай, хонийг ч бай түүнийг болон нялх төлийг нь нэг өдөр нядлах ёсгүй.

29. Та нар ЭЗЭНд талархлын тахилыг өргөхдөө өөрсдөө хүлээн авагдахаар түүнийг өргөх ёстой.

30. Энэ нь тэр өдрөө идэгдэх бөгөөд өглөө болтол түүнээс юуг ч та нар үлдээх ёсгүй. Би бол ЭЗЭН.

бүрэн бүлгийг уншина уу Левит 22