Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 21:4-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тэр мөн өөрийн ураг барилдсан хамаатнаар өөрийгөө бузарласнаараа өөрийгөө цээртэй болгох ёсгүй.

5. Тэд толгойн үсээ хусалгүй, сахлын үзүүрийг ч авалгүй, махан биедээ аливаа хэрчлэг хийх ёсгүй.

6. Тэд өөрсдийн Бурхандаа ариун байж, өөрсдийн Бурханы нэрийг гутаах ёсгүй. Учир нь тэд өөрсдийн Бурханы талх, тахилуудыг ЭЗЭНд галаар өргөдөг учир тэд ариун байх ёстой.

7. Тэд садар самуунаар гутаагдсан эмэгтэйтэй, эсвэл нөхрөөсөө салсан эмэгтэйтэй сууж болохгүй. Учир нь тэр өөрийн Бурханд ариун болой.

8. Тиймийн тул тэр та нарын Бурханы талхыг өргөдөг учир та нар түүнийг ариусгах ёстой. Тэр нь та нарын хувьд ариун болох ёстой. Учир нь та нарыг ариусгадаг ЭЗЭН Би ариун юм.

9. Бас хэрэв аливаа тахилчийн охин садарласнаар өөрийгөө гутаах аваас тэр нь эцгийгээ гутаах бөгөөд галд шатаагдах ёстой.

10. Ах дүү нар дотроо нь тосолгооны тос толгой дээр нь асгагдсан, тахилчийн хувцсыг өмсөхөөр ариусгагдсан тэргүүн тахилч нь өөрийн толгойг ил гаргах ёсгүй, хувцсаа урах ёсгүй,

11. аливаа үхсэн хүнд ойртох ёсгүй, өөрийн эцэг эхийн төлөө ч өөрийгөө бузарлах ёсгүй.

12. Тэрээр ариун газраас гадагш гарах ёсгүй, өөрийн Бурханы ариун газрыг гутаах ёсгүй. Учир нь түүний Бурханы тосолгооны тосны ариусгал нь түүний дээр байгаа болой. Би бол ЭЗЭН.

13. Тэр эхнэрээ онгон байдлаар нь аваг.

14. Бэлэвсэн эхнэр, эсвэл салсан эмэгтэй, эсвэл садар самуунаар гутаагдсан нэгнийг тэр авч болохгүй. Харин тэр өөрийн ард түмний онгон охинтой гэрлэх ёстой.

15. Энэ нь ард түмнийхээ дунд өөрийн үр удмыг гутаахгүйн тулд юм. Учир нь Би бол түүнийг ариусгадаг ЭЗЭН болой” гэв.

16. Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—

17. Ааронтай ярин ийн хэл. “Үеийн үед чиний үр удмын согог гажигтай нэг ч хүн Бурханы талхыг өргөхөөр ойртох ёсгүй.

18. Согог гажигтай нэг ч хүн ойртох ёсгүй. Үүнд; сохор, эсвэл доголон, эсвэл зэрэмдэг царайтай хүн, эсвэл гажсан мөчтэй аливаа нэгэн,

19. эсвэл хугарсан хөлтэй буюу хугарсан гартай хүн,

20. эсвэл бөгтөр, эсвэл одой, эсвэл долир, эсвэл маажууртай, эсвэл яртай, эсвэл бяцарсан төмсөгтэй хүн багтана.

бүрэн бүлгийг уншина уу Левит 21