Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 20:7-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Тиймийн тул та нар өөрсдийгөө ариусгаж, ариун бай. Учир нь Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

8. Та нар Миний тогтоолуудыг сахин тэдгээрийг хийгтүн. Би бол та нарыг ариусгах ЭЗЭН болой.

9. Хэрэв өөрийн эцгийг, эсвэл эхийг хараах хүн байх аваас тэр нь гарцаагүй үхэх ёстой. Тэр нь өөрийн эцэг, эсвэл өөрийн эхийг хараасан учир тэр өөрийн цусыг өөрөө хариуцна.

10. Хэрэв өөр хүний эхнэртэй завхайрсан хүн найзынхаа эхнэртэй завхайрсан нэгэн байх аваас завхай эр, эм хоёр гарцаагүй алуулах ёстой.

11. Хэрэв эцгийнхээ эхнэртэй унтсан хүн байх аваас тэр нь эцгийгээ доромжилсон. Тэд хоёулаа гарцаагүй алуулах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.

12. Хэрэв бэртэйгээ унтсан хүн байх аваас тэд хоёулаа гарцаагүй алуулах ёстой. Тэд бол гаж явдалтнууд бөгөөд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.

13. Хэрэв эр хүн эмэгтэйтэй унтдагийн адил эр хүйстэнтэй унтсан байх аваас, тэд хоёулаа жигшүүрт зүйлийг үйлдсэн бөгөөд тэд гарцаагүй алуулах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.

14. Хэрэв эмэгтэй болон түүний эхтэй нь гэрлэсэн хүн байх аваас энэ нь садар самуун явдал бөгөөд та нарын дунд ямар ч садар самууныг байлгахгүйн тулд тэр хүн болон тэд галд шатаагдах ёстой.

15. Хэрэв амьтантай явалддаг хүн байх аваас тэр нь гарцаагүй алуулах ёстой. Та нар тэр амьтныг ч мөн алах ёстой.

16. Хэрэв аливаа амьтантай явалдахаар түүнд хүрдэг эмэгтэй байх аваас та нар эмэгтэйг болон тэр амьтныг алах бөгөөд тэд гарцаагүй алуулах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.

17. Хэрэв хүн эцгийнхээ, эсвэл эхийнхээ охин болох эгч дүүгээ авч, ингэснээрээ түүний нүцгэн биеийг харж, тэр эмэгтэй ч өөрийнх нь нүцгэн биеийг харах аваас, энэ нь ичгүүр бөгөөд тэд өөрсдийн ард түмний хөвгүүдийн нүднээс таслагдах ёстой. Тэр нь өөрийн эгч дүүг доромжилсон бөгөөд тэр өөрийн гэмийг хариуцна.

18. Хэрэв сарын тэмдэгтэй эмэгтэйтэй унтан, хурьцсан хүн байх аваас тэр нь эмэгтэйн гоожилтыг нүцгэлсэн бөгөөд эмэгтэй ч өөрийн цусны гоожилтыг ил гаргасан болой. Тиймээс тэд хоёулаа өөрсдийн ард олны дундаас таслагдах ёстой.

19. Та нар мөн нагац эгчтэйгээ, эсвэл авга эгчтэйгээ хурьцах ёсгүй. Ийм нэгэн нь өөрийн цусан төрлийг гутаасан бөгөөд тэд өөрсдийн гэмийг хариуцна.

бүрэн бүлгийг уншина уу Левит 20