Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 20:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—

2. Чи мөн Израилийн хөвгүүдэд ийн хэлэгтүн. “Израилийн хөвгүүдээс буюу эсвэл Израильд түр сууж буй гадныхнаас аливаа хүн нь үр удмаасаа аль нэгийг нь Молехт өгвөл гарцаагүй алуулах ёстой. Нутгийн ард олон түүн уруу чулуу чулуудна.

3. Би мөн Өөрийн нүүрийг тэр хүний эсрэг хандуулж, түүнийг ард олных нь дундаас таслах болно. Учир нь тэр өөрийн үр удмын заримыг нь Молехт өгснөөрөө Миний ариун газрыг бузарлаж, Миний ариун нэрийг гутаах юм.

4. Хэрэв нутгийн ард олон нь тэр хүнийг өөрийн үр удмаас аль нэгийг Молехт өгөхөд нь түүнийг алахгүй үл тоомсорлох аваас,

5. Би Өөрөө, Өөрийн нүүрийг тэр хүн болон түүний гэр бүлийн эсрэг хандуулах болно. Би түүнийг болон түүний араас даган Молехтой садарласан бүхнийг ард олных нь дундаас таслах болно.

6. Бөө болон сүнс дуудагчид уруу эргэснээр тэдэнтэй садарласан хүний хувьд, Би мөн Өөрийн нүүрийг тэр хүний эсрэг хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.

бүрэн бүлгийг уншина уу Левит 20