Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 18:9-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Эгч дүүтэйгээ, эцгийн чинь ч охин бай, эхийн чинь ч охин бай, гэрт ч төрсөн бай, гадна ч төрсөн бай тэдэнтэй чи хурьцаж болохгүй.

10. Ач охинтойгоо, эсвэл зээ охинтойгоо чи хурьцаж болохгүй. Учир нь тэдний махан бие нь чамаас гарсан юм.

11. Эцэгт чинь төрсөн, эцгийн чинь эхнэрийн охин нь чиний эгч дүү болдог учир түүнтэй чи хурьцаж болохгүй.

12. Чи авга эгчтэйгээ хурьцаж болохгүй. Тэр бол чиний эцгийн чинь цусан төрөл юм.

13. Чи нагац эгчтэйгээ хурьцаж болохгүй. Тэр бол эхийн чинь цусан төрөл юм.

14. Чи авгынхаа бие болох эхнэртэй нь хурьцаж болохгүй. Түүний эхнэрт бүү хавьт. Тэр нь чиний авга бэргэн болой.

15. Чи мөн бэртэйгээ хурьцаж болохгүй. Тэр нь чиний хүүгийн чинь эхнэр учир чи түүнд хавьтах ёсгүй.

16. Чи бэргэнтэйгээ хурьцаж болохгүй. Энэ нь чиний ахын бие болдог юм.

17. Чи эмэгтэй болон түүний охин хоёулантай нь хурьцаж болохгүй. Мөн түүний ач охин, эсвэл зээ охинтой хурьцахын тулд түүнийг бүү ав. Тэд нь цусан төрөл бөгөөд энэ нь жигшүүрт явдал юм.

18. Чи эхнэрийгээ амьд байхад нь дээр нь нэмэн түүний эгч дүүтэй гэрлэн хурьцаж, тэднийг өрсөлдөгчид болгож болохгүй.

19. Мөн чи эмэгтэйтэй сарын тэмдгийнх нь үеэр хурьцах гэж түүнд хүрч болохгүй.

20. Чи мөн бусдын эхнэртэй хурьцаж түүнтэй хамт бузарлагдах ёсгүй.

бүрэн бүлгийг уншина уу Левит 18