Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 18:26-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Гэвч та нарын хувьд, та нар Миний тогтоолууд болон хуулиудыг сахих ёстой бөгөөд уугуул болон та нарын дунд түр амьдарч буй гадаадынхан ч эдгээр жигшүүрт зүйлсийн алийг нь ч хийх ёсгүй.

27. (Учир нь энэ нутагт та нарын урьд амьдарч байсан хүмүүс эдгээр бүх жигшүүрийг хийсэн бөгөөд газар нутаг нь бузар болсон юм.)

28. Энэ нь та нарыг тэр нутгийг бузарлахад тэр нь өмнө чинь байсан үндэстнийг бөөлжин гаргасан шигээ та нарыг мөн бөөлжин гаргуулахгүйн тулд болой.

29. Учир нь эдгээр жигшүүрийн аль нэгийг нь хийсэн хэн боловч тийнхүү үйлдэгчид нь өөрсдийн ард олны дундаас таслагдах юм.

30. Ингэж та нараас өмнө хийгдэж байсан эдгээр жигшүүрт заншлын аль нэгийг та нар (тэдгээрээр өөрсдийгөө бузарлахгүйн тулд) үл үйлдэн, Миний шаардлагуудыг сахих ёстой. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан” гэв.

бүрэн бүлгийг уншина уу Левит 18