Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 18:16-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Чи бэргэнтэйгээ хурьцаж болохгүй. Энэ нь чиний ахын бие болдог юм.

17. Чи эмэгтэй болон түүний охин хоёулантай нь хурьцаж болохгүй. Мөн түүний ач охин, эсвэл зээ охинтой хурьцахын тулд түүнийг бүү ав. Тэд нь цусан төрөл бөгөөд энэ нь жигшүүрт явдал юм.

18. Чи эхнэрийгээ амьд байхад нь дээр нь нэмэн түүний эгч дүүтэй гэрлэн хурьцаж, тэднийг өрсөлдөгчид болгож болохгүй.

19. Мөн чи эмэгтэйтэй сарын тэмдгийнх нь үеэр хурьцах гэж түүнд хүрч болохгүй.

20. Чи мөн бусдын эхнэртэй хурьцаж түүнтэй хамт бузарлагдах ёсгүй.

21. Чи мөн өөрийн үр удмыг Молехт өргөхөөр өгч болохгүй. Чи өөрийн Бурханы нэрийг бүү гутаа. Би бол ЭЗЭН.

22. Эр хүн эмэгтэйтэй унтдагийн адил, чи эр хүйстэнтэй бүү унт. Энэ нь жигшүүрт юм.

23. Мөн чи аливаа амьтантай хавьтаж, түүнтэй хамт бузарлагдаж болохгүй. Аливаа эмэгтэй нь амьтны өмнө түүнтэй нийлэлдэхээр зогсох ёсгүй. Энэ нь гажуу явдал болой.

24. Эдгээр зүйлсийн аль нэгээр нь өөрсдийгөө бүү бузарлагтун. Учир нь та нарын өмнөөс Миний хөөх үндэстнүүд эдгээр бүх зүйлсээр бузар болсон юм.

25. Уг газар нутаг бузар болсноос, тиймийн учир Би шийтгэлийг нь дээр нь авчирсан бөгөөд тэр нутаг оршин суугчдаа бөөлжин гаргасан.

26. Гэвч та нарын хувьд, та нар Миний тогтоолууд болон хуулиудыг сахих ёстой бөгөөд уугуул болон та нарын дунд түр амьдарч буй гадаадынхан ч эдгээр жигшүүрт зүйлсийн алийг нь ч хийх ёсгүй.

27. (Учир нь энэ нутагт та нарын урьд амьдарч байсан хүмүүс эдгээр бүх жигшүүрийг хийсэн бөгөөд газар нутаг нь бузар болсон юм.)

бүрэн бүлгийг уншина уу Левит 18