Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 17:7-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Тэд өөрсдийн садарласан ямаан шүтээнүүдэд цаашид тахилаа өргөх ёсгүй. Энэ нь тэдэнд үеийн үед улиран үргэлжлэх тогтоол болох юм»”.

8. Тэгээд чи тэдэнд ийн хэл. “Израилийн гэрийнхнээс, эсвэл тэдний дунд түр сууж буй гадаадынхнаас аливаа хүн нь шатаалт тахил, эсвэл өргөлийг өргөхдөө,

9. түүнийг хурлын майхны үүдэнд ЭЗЭНд өргөхөөр авчрахгүй бол тэр хүн ард олноос таслагдана.

10. Израилийн гэрийнхнээс, эсвэл тэдний дунд түр сууж буй гадаадынхнаас аливаа хүн цус идэх аваас, цус иддэг тэр хүний эсрэг Би Өөрийн нүүрийг хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.

11. Учир нь махан биеийн амь нь цусанд байдаг бөгөөд түүнийг Би та нарт өөрсдийн чинь амийн төлөө эвлэрүүллийг тахилын ширээн дээр хийхээр өгсөн юм. Учир нь цус бол амийн төлөө эвлэрүүллийг хийдэг юм”.

12. Тиймийн тул Би Израилийн хөвгүүдэд “Та нарын дотроос нэг ч хүн цус идэж болохгүй, та нарын дунд түр сууж буй аливаа гадаадын хүн цус идэж болохгүй” хэмээн айлдсан.

13. Тиймээс Израилийн хөвгүүдээс, эсвэл тэдний дунд түр сууж буй гадаадынхнаас аливаа хүн нь идэж болох амьтан буюу шувууг агнасан тохиолдолд түүнийхээ цусыг асган шороогоор дарах ёстой.

14. Учир нь бүх махан биеийн амийн хувьд гэвэл, түүний цус нь амьтайгаа хамт байдаг. Тийм учраас Би Израилийн хөвгүүдэд “Бүх махан биеийн амь нь түүний цус учраас та нар аливаа махан биеийн цусыг идэх ёсгүй. Үүнийг идсэн хэн боловч таслагдана” хэмээн айлдсан.

15. Үхсэн амьтан, эсвэл тастчуулсан сэгийг идсэн аливаа хүн нь, нутгийн уугуул хүн ч бай, гадаадын хүн ч бай өөрийн хувцсыг угаан, биеэ усанд булхах бөгөөд үдэш болтол бузартсан байж байгаад дараа нь цэвэр болно.

бүрэн бүлгийг уншина уу Левит 17