Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 17:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—

2. Аарон болон түүний хөвгүүд, Израилийн бүх хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. “ЭЗЭНий тушаан айлдсан нь энэ болой.

3. «Израилийн гэрийнхнээс аливаа хүн хуарангийн дотор, эсвэл хуарангийн гадна үхэр, эсвэл хурга, эсвэл ямаа нядлах аваас,

4. ЭЗЭНий асрын өмнө ЭЗЭНд өргөл болгон өргөхөөр түүнийгээ хурлын майхны үүдэнд авчраагүй бол тэр хүн цусны буруутан хэмээн тооцогдоно. Тэр хүн цус урсгасан учир өөрийн ард түмний дундаас таслагдах ёстой.

5. Үүний учир шалтгаан нь гэвэл, Израилийн хөвгүүд хээр талд өргөж байсан тахилуудаа авчрахын тулд буюу тэдгээрийгээ тэд ЭЗЭНд, хурлын майхны үүдэнд тахилчид авчран, ЭЗЭНд эвийн тахилын өргөлүүд болгон өргөхийн тулд болой.

6. Тахилч цусыг нь хурлын майхны үүдэнд ЭЗЭНий тахилын ширээн дээр цацан, өөхийг нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон шатаан уугиулах ёстой.

7. Тэд өөрсдийн садарласан ямаан шүтээнүүдэд цаашид тахилаа өргөх ёсгүй. Энэ нь тэдэнд үеийн үед улиран үргэлжлэх тогтоол болох юм»”.

бүрэн бүлгийг уншина уу Левит 17