Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 16:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭНий оршихуйд дөхөж очоод үхсэн, Аароны хоёр хүүгийн үхлийн дараа ЭЗЭН Мосетэй ярив.

2. ЭЗЭН Мосед айлдсан нь—Өөрийн ах Ааронд хандан түүнийг, хөшигний доторх, авдар дээрх өршөөлийн суудлын өмнөх ариун газарт хэзээ ч хамаагүй орж болохгүйг хэлэгтүн. Эс бөгөөс тэр үхэх болно. Учир нь тэрхүү өршөөлийн суудал дээр Би үүлэн дотор үзэгдэх юм.

3. Аарон нь, нүглийн төлөөх тахилд зориулсан нэг бух, шатаалт тахилд зориулсан нэг хуцтайгаар ариун газарт ор.

4. Тэр маалинган ариун дээлийг өмсөх ёстой. Маалинган дотуур хувцас түүний биен дээр байна. Тэр маалинган урт бүсийг бүсэлж, даавуун малгайгаар гоёх болой. Эдгээр нь ариун хувцас учир тэр биеэ усанд булхан тэдгээрийг өмсөх ёстой.

5. Тэрээр Израилийн хөвгүүдийн цуглаанаас хоёр ухныг нүглийн төлөөх тахилд зориулан, нэг хуцыг шатаалт тахилд зориулан авах ёстой.

6. Тэгээд өөрийнхөө төлөө болон гэрийнхнийхээ төлөө эвлэрүүллийг хийхийн тулд бухыг өөрийн нүглийн төлөөх тахилд зориулан өргөх ажгуу.

7. Тэр хоёр ухныг авч, тэдгээрийг ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэнд авчрах ёстой.

8. Аарон хоёр ухнад зориулан шавга хаях агаад нэг шавга нь ЭЗЭНд, нөгөө нь нүглийг үүрэгч ухнад оногдох болой.

9. Тэгээд Аарон ЭЗЭНд оногдох шавга, дээр нь унасан ухныг нүглийн төлөөх тахил болгон өргөх ёстой.

10. Гэвч нүглийг үүрэгч ямааны шавга, дээр нь унасан ямаагаар дамжуулж эвлэрүүллийг хийхийн тулд түүнийг нүглийг үүрэгч ямаа болгон хээр тал уруу явуулахаар ЭЗЭНий өмнө амьдаар нь авчирна.

11. Тэгээд Аарон өөрийнхөө нүглийн төлөөх тахилын бухыг өргөх бөгөөд өөрийнхөө болон гэрийнхнийхээ төлөө эвлэрүүллийг хийх ёстой. Тэр өөрийнхөө нүглийн төлөөх тахилын бухыг нядална.

12. Тэр ЭЗЭНий өмнөх тахилын ширээн дээрээс галтай нүүрсээр дүүрэн бойпор, хоёр атга дүүрэн нунтагласан анхилуун утлагыг авч, хөшигний дотор авчирна.

бүрэн бүлгийг уншина уу Левит 16