Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 15:25-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Хэрэв эмэгтэй хүн сарын тэмдгийн бузартлаас өөр үед олон хоног цусан гоождостой болох аваас, эсвэл тэр үеэсээ цааш гоождостой байх аваас бузар гоождосынхоо бүх өдрүүдэд тэрээр сарын тэмдгийнхээ бузарталд байгаа мэт ийнхүү цааш үргэлжлүүлэн байх болой. Тэр нь бузартсан байна.

26. Гоождосынхоо бүх өдрүүдэд түүний дээр нь хэвтсэн аливаа ор нь сарын тэмдгийн бузартлынх нь үе дэх түүний орны адил болох болой. Түүний дээр нь суусан аливаа зүйл нь түүний тэр үеийнх нь бузрын адил бузар болох юм.

27. Үүнчлэн тэдгээрт хүрсэн хэн боловч хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болох юм.

28. Гоождосоосоо тэр эмэгтэй цэвэршихэд долоо хоногийг тоолоод, үүний дараа цэвэр болох юм.

29. Тэгээд найм дахь өдөр нь тэр өөрийнхөө төлөө хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авч, тэдгээрийг хурлын майхны үүд уруу тахилчид авчрах болой.

30. Тахилч нэгийг нь нүглийн төлөөх тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан өргөнө. Тийнхүү тахилч, түүний бузар гоождосынх нь улмаас тэр эмэгтэйн төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийнэ”.

31. Ингэж та нар Израилийн хөвгүүдийг өөрсдийнх нь бузраас ангид байлгах юм. Эс бөгөөс тэдний дунд байгаа Миний асрыг тэд бузарласнаар өөрсдийн бузарт үхэх юм гэлээ.

32. Энэ нь гоождостой нэгний тухай, үрийн шингэн гаргаж түүгээр бузартсан хүний тухай бөгөөд

33. сарын тэмдгийнхээ бузартлын улмаас зовиуртай болсон эмэгтэйн тухай бөгөөд эр ч бай, эм ч бай гоождостой нэгний тухай, эсвэл бузартсан эмэгтэйтэй унтсан эрэгтэйн тухай хууль юм.

бүрэн бүлгийг уншина уу Левит 15