Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 15:20-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Мөн түүний сарын тэмдгийнхээ бузартлын үед, дээр нь хэвтсэн аливаа зүйл нь бузар болох бөгөөд түүний дээр нь суусан аливаа зүйл нь бузар болох болой.

21. Түүний оронд хүрсэн аливаа хүн нь хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болох юм.

22. Түүний суусан аливаа зүйлд хүрсэн хэн боловч хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болох юм.

23. Түүний ор ч бай, дээр нь сууж буй зүйл ч бай, түүнд нь хүрсэн хүн үдэш болтол бузартсан болно.

24. Хэрэв эр хүн уг эмэгтэйтэй унтан, ингэснээр түүний сарын тэмдгийн бузар нь түүн дээр байх аваас тэр эрэгтэй долоо хоногийн турш бузартсан болох бөгөөд эрэгтэйн хэвтсэн аливаа ор нь бузар болох ажгуу.

25. Хэрэв эмэгтэй хүн сарын тэмдгийн бузартлаас өөр үед олон хоног цусан гоождостой болох аваас, эсвэл тэр үеэсээ цааш гоождостой байх аваас бузар гоождосынхоо бүх өдрүүдэд тэрээр сарын тэмдгийнхээ бузарталд байгаа мэт ийнхүү цааш үргэлжлүүлэн байх болой. Тэр нь бузартсан байна.

бүрэн бүлгийг уншина уу Левит 15