Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 15:2-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Аливаа хүний биеэс гоождос гарвал түүний гоождос нь бузар болой.

3. Түүний бие нь өөрөө гоождосыг гоожуулж байсан ч, эсвэл гоождосыг саатуулж байсан ч энэ нь түүнийг бузарлана. Түүний гоождос ингэж бузарлана.

4. Гоождостой хүний дээр нь хэвтсэн аливаа ор бузар болдог. Мөн түүний суусан юм бүхэн бузар болдог.

5. Түүнээс гадна түүний оронд хүрсэн аливаа хүн нь хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болно.

6. Гоождостой хүний сууж байсан зүйл дээр суусан хэн боловч хувцсаа угааж, усанд биеэ булхах ба үдэш болтол бузартсан болно.

7. Мөн гоождостой хүнд хүрсэн хэн боловч хувцсаа угаан, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болно.

8. Эсвэл хэрэв гоождостой хүн нь цэвэр байгаа нэгнийг нулимах аваас тэр хүн бас хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд мөн л үдэш болтол бузартсан болно.

9. Гоождостой хүний унаж явсан аливаа эмээл нь бузар болох юм.

10. Мөн түүний дор байсан аливаа зүйлд хүрсэн хэн боловч үдэш болтол бузартсан болох ба тэдгээрийг зөөж явсан хүн хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болно.

11. Үүнчлэн гоождостой нэгний гараа усанд зайлалгүйгээр хүрсэн тэр хүн нь хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болно.

12. Гоождостой хүний хүрсэн шавар сав нь хагалагдах бөгөөд харин модон сав болгон нь усаар зайлагдах ёстой.

13. Гоождостой хүн гоождосоосоо цэвэршүүлэгдээд, цэвэршүүлэлтэндээ зориулан долоо хоногийг тоолох ёстой. Тэгээд тэр хувцсаа угаан, урсгал усанд биеэ булхаж цэвэр болно.

14. Тэгээд найм дахь өдөр нь тэр өөрийнхөө төлөө хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авч, ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэн дээр очин тэдгээрийг тахилчид өгнө.

бүрэн бүлгийг уншина уу Левит 15