Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 14:47-56 Ариун Библи, 2004 (АБ2004)

47. Үүнчлэн байшин дотор хэвтсэн хэн боловч хувцсаа угаах ёстой. Уг байшин дотор идсэн хэн боловч хувцсаа угаах ёстой.

48. Нөгөө талаар, хэрэв тахилч дотогш орон сайтар ажиглан, байшинг дахин шохойдсны дараа байшинд уг толбо үнэхээр тархаагүй байх аваас, толбо дахин гарч ирээгүйн учир тахилч тэр байшинг цэвэр хэмээн тодорхойлох ёстой.

49. Тэгээд уг байшинг цэвэршүүлэхийн тулд тэрээр хоёр шувуу, хуш мод, улаан утас, хиссопыг аваад,

50. нэг шувууг урсгал усан дээр шавар саванд нядална.

51. Тэгээд тэрээр хуш мод, хиссоп, улаан утсыг амьд шувуутай хамт авч, тэдгээрийг нядлуулсан шувууны цусанд болон урсгал усанд дүрж байшин уруу долоон удаа цацна.

52. Ийнхүү тэрээр шувууны цус, урсгал ус, амьд шувуу, хуш мод, хиссоп, улаан утсаар уг байшинг цэвэршүүлэх юм.

53. Харин тэр амьд шувууг хотоос гадагш хээр талд суллан явуулна. Тийнхүү тэр байшингийн төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд энэ нь цэвэр болох юм.

54. Энэ нь арьсны халдварт өвчний аливаа шинж тэмдгийн хууль болой. Үүнд хамуу,

55. мөн арьсны халдварт өвчин тусгах хувцас, эсвэл байшин,

56. мөн хавдар, шарх, толботой холбоотой,

бүрэн бүлгийг уншина уу Левит 14