Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 14:4-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. хоёр амьд, цэвэр шувуу, хуш мод, улаан утас, хиссопыг цэвэршүүлэгдэгчийн төлөө авч явахыг тахилч тушаана.

5. Тахилч бас нэг шувууг нь урсгал усан дээр, шавар саванд нядлахыг тушаана.

6. Тэрээр амьд шувууг хуш мод, улаан утас, хиссоптой хамт аван, тэдгээрийг болон амьд шувууг урсгал усан дээр нядлагдсан шувууны цусанд дүрнэ.

7. Тэгээд тэр арьсны халдварт өвчнөөс цэвэршүүлэгдэгч уруу түүнийг долоон удаа цацаад, тэр хүнийг цэвэр хэмээн тодорхойлох ёстой. Амьд шувууг хээр талд суллан явуулна.

8. Цэвэршүүлэгдэгч нь тэгээд хувцсаа угаан, бүх үсээ хусаж, усанд орон цэвэр болно. Дараа нь тэр хуаранд орж болно. Гэвч тэр долоо хоногийн турш майхныхаа гадна байх ёстой.

9. Долоо дахь өдөр нь тэр өөрийн бүх үсийг хусна. Тэр нь толгойн үсээ, сахал хөмсөг төдийгүй өөрийн бүх үсийг хусах болой. Тэгээд тэр хувцсаа угаан, усанд биеэ угааж цэвэр болно.

10. Найм дахь өдөр нь тэр согоггүй хоёр эр хургыг, согоггүй нэг эм хургыг болон идээн өргөлд зориулан тостой хольсон ефагийн аравны гурван сайн гурилыг, нэг лог тосыг авчрах бөгөөд,

11. цэвэршүүлэгдэгчийг цэвэр хэмээн тодорхойлон хэлсэн тахилч эдгээр зүйлсийг түүнтэй хамт ЭЗЭНий өмнө, хурлын майхны үүдэнд авчирна.

12. Тэгээд тахилч нэг эр хургыг авч, гэмийн төлөөх тахилд зориулан нэг лог тостой хамт авчран тэдгээрийг даллах өргөл болгон ЭЗЭНий өмнө өргөх болой.

13. Дараа нь нүглийн төлөөх тахил, шатаалт тахилыг нядалдаг ариун газрын талбайд тахилч эр хургыг нядална. Учир нь нүглийн төлөөх тахилын адил гэмийн төлөөх тахил нь тахилчид оногдох бөгөөд энэ бол хамгийн ариун болой.

14. Тэгээд тахилч гэмийн төлөөх тахилын хэсэг цусыг авч, цэвэршүүлэгдэгчийн баруун чихний гэдсэн дээр, баруун гарынх нь эрхий хуруун дээр, баруун хөлийнх нь эрхий хуруун дээр нь түрхэнэ.

15. Тахилч бас нэг лог тосноос хэсгийг авч, зүүн гарынхаа алганд асгаад,

16. баруун гарынхаа хурууг зүүн алган дахь тосонд дүрж, хэсэг тосыг хуруугаараа ЭЗЭНий өмнө долоон удаа цацна.

бүрэн бүлгийг уншина уу Левит 14