Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 13:52-59 Ариун Библи, 2004 (АБ2004)

52. Тиймээс тэр тийм толботой болсон ноосон, эсвэл маалинган нэхмэл буюу сүлжмэл хувцсыг, эсвэл ийм аливаа савхин зүйлийг шатаана. Учир нь энэ бол хортой халдвар болой. Тэр нь галд шатаагдах ёстой.

53. Гэвч тахилчийг харахад уг толбо нэхмэл буюу сүлжмэл хувцсан дээр ч, эсвэл аливаа савхин зүйл дээр ч тархаагүй байх аваас

54. уг толботой болсон зүйлийг угаахыг тахилч тэдэнд тушаан үүнийг дахин долоо хоногоор тусгаарлана.

55. Тахилч уг толботой зүйлийг угаагдсаных нь дараа дахин үзэх бөгөөд хэрэв уг толбоны гаднах байдал өөрчлөгдөөгүй, хэдийгээр уг толбо тархаагүй байсан ч энэ нь бузар учир түүнийг гаднаас нь ч эсвэл дотроос нь ч халцлан идсэн байх аваас, түүнийг та нар галд шатаах ёстой.

56. Гэвч хэрэв тахилч түүнийг угаагдсаных нь дараа үзэхэд уг толбо хатан арилсан байвал, уг хувцаснаас буюу савхин зүйлээс, эсвэл нэхмэл буюу сүлжмэл эдээс түүнийг урж авна.

57. Хэрэв тэр нь хувцсан дээр юм уу, нэхмэл, сүлжмэл эд дээр, эсвэл савхин аливаа эдлэл дээр дахин үзэгдэх тохиолдолд энэ нь тархсан хэрэг учир толботой зүйл нь галд шатаагдана.

58. Хувцас, эсвэл нэхмэл буюу сүлжмэл эд, эсвэл савхин аливаа эдлэлийг угаасны дараа тэр толбо нь бүрэн арилгагдсан байх тохиолдолд тэр нь хоёр дахь удаагаа угаагдан цэвэр болох юм гэлээ.

59. Энэ бол ноосон юм уу, маалинган хувцсан дээрх, эсвэл нэхмэл буюу сүлжмэл дээрх, эсвэл савхин аливаа эдлэл дээрх халдварт шинжтэй толбын талаарх, мөн түүнийг цэвэр, эсвэл бузар хэмээн тодорхойлон хэлэхэд зориулсан хууль болой.

бүрэн бүлгийг уншина уу Левит 13