Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 11:38-47 Ариун Библи, 2004 (АБ2004)

38. Харин үрэн дээр ус хийгдсэн байгаад, тэдгээрийн хүүрийн нэг хэсэг нь түүн дээр унах аваас энэ нь та нарт бузар болно.

39. Мөн хэрэв та нарт идэш болох амьтдын нэг нь үхэх тохиолдолд түүний хүүрт хүрсэн хүн нь үдэш болтол бузартсан болно.

40. Мөн түүний хүүрээс идсэн нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно. Түүний хүүрийг дээш авсан нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно.

41. Газар дээр мөлхөх мөлхөгч амьтан бүр нь жигшүүрт бөгөөд тэднийг идэж болохгүй.

42. Хэвлээр мөлхөгч бүр, дөрвөн хөлөөр явдаг, олон хөлөөр газар дээгүүр мөлхөх мөлхөгч амьтан бүрийг та нар идэж болохгүй. Учир нь тэд жигшүүрт болой.

43. Мөлхөдөг аливаа мөлхөгч амьтнаар өөрсдийгөө бүү жигшүүр болго. Тэднээр өөрсдийгөө бүү бузарла. Тэгвэл та нар бузар болно.

44. Учир нь Би бол та нарын Бурхан ЭЗЭН. Тиймээс өөрсдийгөө ариусгаж, ариун бай. Учир нь Би ариун билээ. Та нар газар дээгүүр мөлхөдөг мөлхөгч амьтдын аль нэгээр өөрсдийгөө бузарлаж болохгүй.

45. Учир нь Би бол та нарын Бурхан болохын тулд Египетийн нутгаас та нарыг авчирсан ЭЗЭН болой. Иймээс Би ариун учир та нар ариун байх ёстой” гэлээ.

46. Энэ нь амьтан, шувуу, усанд хөдлөгч аливаа амьд биет, газар дээгүүр мөлхөгч бүхний талаарх хууль бөгөөд

47. бузрыг цэврээс болон идэж болох амьтдыг идэж үл болох амьтдаас ялган салгахын тулд болой.

бүрэн бүлгийг уншина уу Левит 11