Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 11:1-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН дахин Мосе, Аарон нарт айлдан—

2. Израилийн хөвгүүдтэй ярин ийн хэлэгтүн. “Газар дээрх бүх амьтдаас та нарын идэж болох амьтад нь эдгээр болой.

3. Амьтдын дундаас туурай нь салаатай буюу ац туурайтан болон сэвсээ хивдэг амьтдыг та нар идэж болно.

4. Харин та нар сэвсээ хивэгчдийн дундаас, эсвэл ац туурайтны дундаас эдгээрийг идэж болохгүй. Тэмээ хэдийгээр сэвсээ хивдэг боловч ац туурайтан биш учир энэ нь та нарт бузар юм.

5. Үүнтэй адил хадны дорго хэдийгээр сэвсээ хивдэг ч ац туурайтан биш учир энэ нь та нарт бузар юм.

6. Мөн туулай ч хэдийгээр сэвсээ хивдэг ч ац туурайтан биш учир энэ нь та нарт бузар болой.

7. Гахай хэдийгээр туурай нь салаатай буюу ац туурайтан боловч сэвсээ хивдэггүй учир энэ нь та нарт бузар болой.

8. Та нар эдгээрийн махыг идэж болохгүй, хүүрт нь хүрч болохгүй. Тэдгээр нь та нарт бузар юм.

9. Усанд байдаг буюу далайд байдаг, голд байдаг сэрвээтэй, хайрстай болгоныг та нар идэж болно. Усанд байдаг энэ бүхнийг та нар идэж болно.

10. Харин усанд сэлэгчдийн дундаас, мөн усан дахь бүх амьтдаас далайд ч бай, голд ч бай сэрвээгүй, хайрсгүй алив бүхэн нь та нарт жигшүүрт зүйлс мөн.

11. Эдгээр нь та нарт жигшүүрт зүйл болох учир тэдгээрийн махыг та нар идэж болохгүй. Хүүрүүдийг нь ч та нар жигш.

12. Усанд байдаг сэрвээгүй, хайрсгүй болгон нь та нарт жигшүүрт зүйл болой.

13. Шувуудын дундаас эдгээрийг та нар жигших ёстой. Тэдгээр нь идэгдэх ёсгүй жигшүүрт зүйл болой. Эдгээр нь бүргэд, тас, хар тас,

14. элээ ба шонхрын төрлүүд

15. ба хэрээний бүх төрлүүд,

16. тэмээн хяруул, шар шувуу, цахлай ба харцагын төрлүүд,

бүрэн бүлгийг уншина уу Левит 11