Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Левит 10:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Аароны хөвгүүд болох Надаб, Абиху нар өөрсдийн бойпоруудыг авч, түүн дотор гал хийгээд дээр нь утлагыг тавьж ЭЗЭНий өмнө Түүний тэдэнд тушаагаагүй ёс бус галыг өргөв.

2. ЭЗЭНий оршихуйгаас гал гарч ирэн, тэднийг устгалаа. Тэд ЭЗЭНий өмнө нас барав.

3. Тэгтэл Мосе Ааронд—Энэ нь ЭЗЭНий“Надад ойртон ирэгсдээр Би ариун хэмээн үзэгдэж,бүх ард олны өмнө Би хүндлэгдэн дээдлэгдэх болно”хэмээн айлдсан зүйл мөн гэв. Тэгэхэд Аарон дуугүй байв.

4. Мосе нь бас Аароны авга ах Уззиелийн хөвгүүд болох Мишаел, Елзафан нарыг дуудаж, тэдэнд—Урагш гарч ирэн, өөрсдийн хамаатнуудыг ариун газрын өмнөөс хуарангийн гадна аваач гэлээ.

5. Тиймээс тэд урагш гарч ирэн тэднийг дээлтэй нь Мосегийн хэлснээр хуарангийн гадна аваачив.

бүрэн бүлгийг уншина уу Левит 10