Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хосеа 9:3-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тэд ЭЗЭНий газарт үлдэхгүй.Харин Ефраим нь Египет уруу буцан явж,Ассирид тэд бузар хоол идэх болно.

4. Тэд ЭЗЭНд зориулж ундаан өргөлийг цутгахгүй ба тэдний тахилууд нь Түүнд таалагдахгүй.Тэдний талх нь гашуудагсдын талх мэт байх бөгөөдтүүнээс идэгчид бүгд бузарлагдах болно.Учир нь тэдний талх нь зөвхөн өөрсдийнх нь төлөө байх бөгөөд ЭЗЭНий гэрт орохгүй.

5. Товлогдсон наадмууд ба ЭЗЭНий найрын өдөрт та нар юу хийх вэ?

6. Учир нь харагтун, сүйрлээс болж тэд явах болно.Египет нь тэднийг цуглуулан авч, Мемфис тэднийг булшилна.Тэдний мөнгөн эрдэнэсийг хогийн ургамал эзлэн авч,тэдний майхнууд үүргэнээр дүүрэх болно.

7. Шийтгэлийн өдрүүд ирсэн бөгөөд залхаан цээрлүүлэх өдрүүд ч иржээ.Үүнийг Израильд мэдүүл!Та нарын хууль бус явдлын балиараас,та нарын үлэмж дайсагналын улмаас эш үзүүлэгч нь тэнэг,сүнслэг хүн нь галзуу болжээ.

8. Ефраим нь миний Бурхантай хамт харуул ба эш үзүүлэгч байсан.Гэвч шувуу баригчийн урхи нь түүний бүх замууд дээр байх бөгөөдтүүний Бурханы гэрт зөвхөн дайсагнал байна.

9. Гибеагийн өдрүүдийнхтэй адил тэд завхралд гүн оржээ.Тэр тэдний хууль бус явдлыг санаж, тэдний нүглүүдийг шийтгэх болно.

10. Би Израилийг цөл дэх усан үзэм мэт олсон.Би та нарын өвөг дээдсийг анхны улирал дахь инжрийн модон дээрх анхны жимс мэт харсан.Гэвч тэд Баал-пеорт ирж, өөрсдийгөө ичгүүрт зориулж,хайрласан юмс шигээ жигшүүртэй болжээ.

бүрэн бүлгийг уншина уу Хосеа 9