Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хосеа 9:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Израиль аа, та нар ард түмнүүдийн адил хөөр баярт бүү баяс!Учир нь чи өөрийн Бурханаа орхин завхайрсан.Чи бүх л үтрэм дээр янхны хөлсийг хайрлав.

2. Үтрэм, дарс шахагч нь тэднийг тэжээхгүй бөгөөд шинэ дарс тэдэнд хүрэхгүй.

3. Тэд ЭЗЭНий газарт үлдэхгүй.Харин Ефраим нь Египет уруу буцан явж,Ассирид тэд бузар хоол идэх болно.

4. Тэд ЭЗЭНд зориулж ундаан өргөлийг цутгахгүй ба тэдний тахилууд нь Түүнд таалагдахгүй.Тэдний талх нь гашуудагсдын талх мэт байх бөгөөдтүүнээс идэгчид бүгд бузарлагдах болно.Учир нь тэдний талх нь зөвхөн өөрсдийнх нь төлөө байх бөгөөд ЭЗЭНий гэрт орохгүй.

5. Товлогдсон наадмууд ба ЭЗЭНий найрын өдөрт та нар юу хийх вэ?

6. Учир нь харагтун, сүйрлээс болж тэд явах болно.Египет нь тэднийг цуглуулан авч, Мемфис тэднийг булшилна.Тэдний мөнгөн эрдэнэсийг хогийн ургамал эзлэн авч,тэдний майхнууд үүргэнээр дүүрэх болно.

7. Шийтгэлийн өдрүүд ирсэн бөгөөд залхаан цээрлүүлэх өдрүүд ч иржээ.Үүнийг Израильд мэдүүл!Та нарын хууль бус явдлын балиараас,та нарын үлэмж дайсагналын улмаас эш үзүүлэгч нь тэнэг,сүнслэг хүн нь галзуу болжээ.

бүрэн бүлгийг уншина уу Хосеа 9