Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хосеа 7:4-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Зуурсан гурил нь нухагдаад исэх хүртэл нь галаа хөдөлгөхгүй байгаа талх баригчийн халаасан зуух шигТэд бүгд садарлагчид юм.

5. Манай хааны өдөрт ноёд нь дарсанд цохиулан, өвчтэй болцгоов.Тэр тохуурхагчидтай хамт гараа сунгадаг.

6. Тэд хуйвалдаанаа хэрэгжүүлэх үед тэдний зүрх нь зуух мэт байх ажээ.Тэдний уур нь шөнөжин дүрэлзэж, өглөө болоход бадарсан гал мэт шатдаг.

7. Тэд бүгд зуух мэт халуун бөгөөд өөрсдийн захирагчдыг түймэрддэг.Тэдний бүх хаад нь унасан бөгөөд тэдгээрийн хэн нь ч Намайг дууддаггүй.

8. Ефраим нь өөрийгөө ард түмнүүдтэй хольсон.Ефраим нь эргүүлэгдээгүй талх мэт болжээ.

бүрэн бүлгийг уншина уу Хосеа 7