Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хосеа 7:11-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Тиймээс Ефраим нь ухаангүй тэнэг тагтаа мэт болжээ.Тэд Египетийг дуудаж, Ассири уруу явдаг.

12. Тэднийг явмагц Би тороо тэдний дээр хаях болно.Би тэднийг огторгуйн шувууд мэт доош буулгана.Чуулгандаа тунхагласных нь дагуу Би тэднийг жанчих болно.

13. Надаас зугтан тэнэсэн тул тэд гаслантай яа!Тэд Надаас урвасан учир сүйрэл нь тэднийх билээ!Би тэднийг авармаар байсан ч тэд Миний эсрэг худал ярьдаг.

14. Орондоо гасалж байхдаа ч тэд зүрхнээсээ Над уруу хашхирдаггүй.Үр тариа, шинэ дарсны төлөө тэд өөрсдийгөө цуглуулж, Надаас эргэн холджээ.

15. Хэдийгээр Би тэдний гарыг дасгалжуулан тэнхрүүлсэн боловч тэд Миний эсрэг хорон мууг сэддэг.

16. Тэд эргэсэн боловч дээш ханддаггүй.Тэд хуурамч нум мэт байна.Тэдний ноёд нь хэл амныхаа ичгүүргүй байдлаас болж илдэнд унах болно.Энэ нь Египет газарт тэдний доог тохуу болох юм.

бүрэн бүлгийг уншина уу Хосеа 7