Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хосеа 7:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Би Израилийг эмчлэх үед Ефраимын хууль бус байдлууд болон Самарийн хорон муу үйлдлүүд ил гаргагдана.Учир нь тэд хуурамчаар үйлджээ.Хулгайч дотогшоо орж, танхайчууд гадна талд дээрэм хийнэ.

2. Би тэдний бүх хилэнцийг санаж байгаа гэдгийг тэд зүрхэндээ эргэцүүлдэггүй.Одоо тэдний үйлдлүүд өөрсдийг нь тойрон хүрээлж байна.Тэд Миний нүүрний өмнө байна.

3. Хилэнцэт байдлаараа тэд хааныг баярлуулж,заль мэхээрээ тэд ноёдыг цэнгүүлнэ.

4. Зуурсан гурил нь нухагдаад исэх хүртэл нь галаа хөдөлгөхгүй байгаа талх баригчийн халаасан зуух шигТэд бүгд садарлагчид юм.

5. Манай хааны өдөрт ноёд нь дарсанд цохиулан, өвчтэй болцгоов.Тэр тохуурхагчидтай хамт гараа сунгадаг.

6. Тэд хуйвалдаанаа хэрэгжүүлэх үед тэдний зүрх нь зуух мэт байх ажээ.Тэдний уур нь шөнөжин дүрэлзэж, өглөө болоход бадарсан гал мэт шатдаг.

7. Тэд бүгд зуух мэт халуун бөгөөд өөрсдийн захирагчдыг түймэрддэг.Тэдний бүх хаад нь унасан бөгөөд тэдгээрийн хэн нь ч Намайг дууддаггүй.

бүрэн бүлгийг уншина уу Хосеа 7