Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хосеа 5:8-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Гибеад эврийг, Рамад бүрээг үлээ.Бет-авенд “Бениамин аа, чиний хойно байна” гэж түгшүүр зарла.

9. Зэмлэлийн өдөрт Ефраим нь эзгүйрнэ.Израилийн овгуудын дунд тогтоогдсон зүйлийг Би тунхаглана.

10. Иудагийн ноёд нь хил хязгаарыг хөдөлгөгчид мэт болжээ.Тэдний дээр Би Өөрийн уур хилэнг ус мэт цутгах болно.

11. Ефраим нь дарлагдсан бөгөөд шүүлтэд бяцлагдсан.Учир нь тэрээр хүний тушаалыг дагахаар шийджээ.

12. Тэгэхээр Би Ефраимд дэнгийн эрвээхий мэт, Иудагийн гэрт ялзрал мэт билээ.

13. Ефраим нь өөрийн өвчнийг, Иуда нь өөрийн шархыг үзээд,Ефраим Ассири уруу явж, Иареб хаан уруу илгээжээ.Харин тэр чамайг эдгээж, чиний шархыг эмчилж чадахгүй.

14. Учир нь Би Ефраимын хувьд арслан мэт,Иудагийн гэрийн хувьд залуу арслан мэт байх болно.Би, зөвхөн Би хэсэгчин тастчиж, явна.Би авч явахад, хэн ч аварч чадахгүй.

бүрэн бүлгийг уншина уу Хосеа 5