Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хосеа 5:4-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тэдгээрийн үйлдэл нь тэднийг өөрсдийнхөө Бурхан уруу эргэн явахыг зөвшөөрөхгүй.Учир нь завхайрлын сүнс тэдний дотор байгаа.Тэд ЭЗЭНийг мэддэггүй.

5. Түүгээр ч барахгүй Израилийн бардамнал нь өөрийнхөө эсрэг гэрчилдэг.Израиль, Ефраим өөрсдийнхөө хууль бус байдал дотор бүдэрдэг.Иуда ч гэсэн тэдэнтэй хамт бүдэрчээ.

6. Тэд ЭЗЭНийг хайхаар өөрсдийн хонин сүрэг, үхэр сүргийн хамт явах боловч олохгүй.Тэр тэднээс нэгэнт холдчихсон.

7. Тэд ЭЗЭНий эсрэг урвасан.Учир нь тэд бутач хүүхдүүдийг төрүүлжээ.Одоо шинэ сар тэднийг нутагтай нь хамт цөлмөх болно.

8. Гибеад эврийг, Рамад бүрээг үлээ.Бет-авенд “Бениамин аа, чиний хойно байна” гэж түгшүүр зарла.

9. Зэмлэлийн өдөрт Ефраим нь эзгүйрнэ.Израилийн овгуудын дунд тогтоогдсон зүйлийг Би тунхаглана.

бүрэн бүлгийг уншина уу Хосеа 5