Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хосеа 4:5-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Тиймээс чи өдрөөр бүдэрч, эш үзүүлэгч бас чамтай хамт шөнөөр бүдрэх болно.Би чиний эхийг устгана.

6. Миний ард түмэн мэдлэг дутагдсанаас болж устгагдсан.Та нар мэдлэгээс татгалзсан учир Би ч бас та нарыг Миний тахилч байхаас татгалзах болно.Та нар Бурханыхаа хуулийг мартсан болохоор Би ч бас та нарын хүүхдүүдийг мартах болно.

7. Тэд олшрох тусам, Миний эсрэг улам их нүгэл үйлдэж байв.Би тэдний яруу алдрыг ичгүүрээр солино.

8. Тэд Миний ард түмний нүглээр хооллож,өөрсдийн хүслээ хууль бус байдал уруугаа чиглүүлж байна.

9. Энэ нь ард түмэн шиг, тахилч шиг байх болно.Тиймээс Би тэднийг замуудынх нь төлөө шийтгэж,тэдний үйлсийн төлөө тэдэнд хариу төлөх болно.

10. Тэд идэх боловч ханахгүй.Тэд биеэ үнэлэх боловч олшрохгүй юм.Учир нь тэд ЭЗЭНд анхаарал хандуулахаа больжээ.

11. Завхайрал, дарс ба шинэ дарс нь ухааныг алдуулдаг билээ.

12. Миний ард түмэн модон шүтээнтэйгээ зөвлөж,тэдний ид шидтэний дохиур нь тэдэнд мэдүүлдэг.Учир нь завхайрлын сүнс тэднийг төөрүүлж,тэд Бурханаасаа хагацан, биеэ үнэлжээ.

13. Тэд уулсын оргил дээр тахилууд өргөн,толгод дээр, эсвэл царс, улиас, теребинт моддын сүүдэр нь тааламжтай учраас тэдгээрийн доор утлага уугиулж байна.Тийм учраас танай охид биеэ үнэлж, танай бэрүүд садарлаж байна.

14. Танай охидыг биеэ үнэлж байхад нь, эсвэл танай бэрүүдийг садарлаж байхад нь Би шийтгэхгүй.Учир нь эрчүүд өөрсдөө янхнуудын хамт салж яван, сүмийн янхнуудтай хамт тахилууд өргөдөг билээ.Тиймээс ухаангүй ард түмэн сөнөсөн.

15. Израиль аа, хэдийгээр чи биеэ үнэлдэг ч Иудаг бүү буруутан болго.Мөн Гилгал уруу явж болохгүй, Бет-авен уруу гарч болохгүй.“ЭЗЭНий амьд буйгаар тангараглая” хэмээн тангараглаж болохгүй.

бүрэн бүлгийг уншина уу Хосеа 4