Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хосеа 2:14-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. “Тэгэхээр харагтун, Би түүнийг уруу татан цөлд авчраад,түүнтэй эелдгээр ярих болно.

15. Дараа нь тэндээс Би түүнд түүний усан үзмийн цэцэрлэгийг мөн Ахорын хөндийг найдварын хаалга болгон өгнө.Тэрээр тэнд залуу насныхаа өдрүүдийнх шиг Египетийн газраас гарч ирсэн өдрийнх шиг дуулах болно.

16. Тэр өдөр чи Намайг «Миний нөхөр» гэж дуудан,цаашид «Миний Баал» гэж дуудахгүй” хэмээн ЭЗЭН тунхаглаж байна.

17. “Учир нь Би түүний амнаас Баалуудын нэрсийг арилгах бөгөөдтэгснээр хойшид тэд өөрсдийнхөө нэрээр дурдагдахгүй.

18. Тэр өдөрт Би бас тэдний төлөө хээрийн араатнууд, огторгуйн шувууд ба газрын мөлхөгч амьтадтай гэрээ байгуулах болно.Би нум, илд ба дайныг энэ газраас халах бөгөөд тэднийг аюулгүй хэвтүүлнэ.

19. Би чамтай мөнхөд сүй тавина.Тийм ээ, Би зөвт байдал, шударга ёс, хайр энэрэл, өршөөлөөр чамтай сүй тавина.

20. Би чамтай итгэмжит байдал дотор сүй тавина.Тэгээд чи ЭЗЭНийг мэдэх болно.

21. Тэр өдөрт Би хариу өгөх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Би тэнгэрүүдэд хариу өгч, тэдгээр нь газарт хариу өгнө.

22. Газар нь үр тариа, шинэ дарс, тосонд хариу өгч, тэдгээр нь Иезреелд хариу өгнө.

23. Би Өөрийнхөө төлөө энэ газарт түүнийг тариалах болно.Би бас өршөөгдөөгүй түүнийг өрөвдөж,Миний ард түмэн байгаагүй хүмүүст «Та нар Миний ард түмэн» хэмээх бөгөөдтэд «Та бол миний Бурхан» хэмээх болно”.

бүрэн бүлгийг уншина уу Хосеа 2