Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хосеа 2:11-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Бас түүний бүх цэнгэл, найр наадам,түүний шинэ сарууд, амралтын өдрүүд ба түүний бүх баярын чуулгануудыг Би эцэс болгоно.

12. «Миний нууц амрагуудын надад өгсөн миний хөлс бол эдгээр юм» хэмээн өгүүлэх тэр эмийн усан үзмийн ба инжрийн моддыг Би сүйтгэх болно.Би тэдгээрийг ой болгож, хээрийн араатнууд тэдгээрийг цөлмөх болно.

13. Бас Баалуудын өдрүүдийн төлөө Би түүнийг шийтгэх болно.Тэрээр тэдгээрт тахил өргөж ээмэг, эрдэнээр өөрийгөө гоёж чимэн,нууц амрагуудаа даган явсаар Намайг мартсан” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

14. “Тэгэхээр харагтун, Би түүнийг уруу татан цөлд авчраад,түүнтэй эелдгээр ярих болно.

15. Дараа нь тэндээс Би түүнд түүний усан үзмийн цэцэрлэгийг мөн Ахорын хөндийг найдварын хаалга болгон өгнө.Тэрээр тэнд залуу насныхаа өдрүүдийнх шиг Египетийн газраас гарч ирсэн өдрийнх шиг дуулах болно.

16. Тэр өдөр чи Намайг «Миний нөхөр» гэж дуудан,цаашид «Миний Баал» гэж дуудахгүй” хэмээн ЭЗЭН тунхаглаж байна.

17. “Учир нь Би түүний амнаас Баалуудын нэрсийг арилгах бөгөөдтэгснээр хойшид тэд өөрсдийнхөө нэрээр дурдагдахгүй.

18. Тэр өдөрт Би бас тэдний төлөө хээрийн араатнууд, огторгуйн шувууд ба газрын мөлхөгч амьтадтай гэрээ байгуулах болно.Би нум, илд ба дайныг энэ газраас халах бөгөөд тэднийг аюулгүй хэвтүүлнэ.

19. Би чамтай мөнхөд сүй тавина.Тийм ээ, Би зөвт байдал, шударга ёс, хайр энэрэл, өршөөлөөр чамтай сүй тавина.

бүрэн бүлгийг уншина уу Хосеа 2