Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хосеа 2:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ах дүү нартаа “Амми” гэж, эгч дүү нартаа “Рухама” хэмээн хэл.

2. “Тэмцэлд, эхтэйгээ тэмцэлд.Учир нь тэр бол миний эхнэр биш, Би түүний нөхөр биш.Түүний нүүрнээс завхайрлыг зайлуулж,хөхнийх нь хоорондоос садар самууныг нь арилга.

3. Эс тэгвэл Би түүнийг нүцгэлэн,анх мэндэлсэн өдрийнх шиг нь түүнийг ил гаргана.Би бас түүнийг цөл мэт, зэлүүд газар мэт болгон, цангааж алах болно.

4. Бас Би түүний хүүхдүүдийг өрөвдөхгүй.Яагаад гэвэл тэд завхай хүүхдүүд юм.

5. Учир нь тэдний эх завхайрсан.Тэднийг тээсэн тэр эм ичгүүрийг үйлджээ.Учир нь тэр «Надад миний талх, миний усыг ба миний ноос, миний маалинга ба миний тос, миний дарсыг өгдөг нууц амрагуудынхаа араас би явна» гэж хэлжээ.

6. Тэгэхээр харагтун, Би түүний замыг үүргэнээр шивээлж,тэр өөрийн жимийг олж чадахгүй болтол Би түүний эсрэг хана босгоно.

7. Тэр нууц амрагуудаа мөшгөн дагавч тэднийг гүйцэхгүй.Тэрээр тэднийг хайх боловч тэднийг олохгүй.Тэгээд тэр эм «Би өөрийнхөө анхны нөхөр уруу буцан явна.Учир нь миний хувьд одоогийнхоос тэр үед илүү сайн байсан» гэх болно.

8. Учир нь түүнд үр тариа, шинэ дарс ба тосыг өгч,түүний дээр мөнгө, алтыг арвижуулсан нь Би байсан гэдгийг тэр эм мэддэггүй.Харин тэд тэдгээрийг Баалд зориулан ашигласан.

9. Тэгэхээр ургац хураах үед нь Би Өөрийн үр тариаг буцаан авч,улирал нь болоход Өөрийн шинэ дарсыг буцаах болно.Бас түүний нүцгэн биеийг халхлахаар өгөгдсөн Өөрийн ноос ба Өөрийн маалингыг Би авч явах болно.

10. Тэгээд Би түүний нууц амрагуудын нүдэн дээр түүний бузар явдлыг ил гаргах бөгөөдхэн ч түүнийг Миний мутраас аврахгүй.

11. Бас түүний бүх цэнгэл, найр наадам,түүний шинэ сарууд, амралтын өдрүүд ба түүний бүх баярын чуулгануудыг Би эцэс болгоно.

12. «Миний нууц амрагуудын надад өгсөн миний хөлс бол эдгээр юм» хэмээн өгүүлэх тэр эмийн усан үзмийн ба инжрийн моддыг Би сүйтгэх болно.Би тэдгээрийг ой болгож, хээрийн араатнууд тэдгээрийг цөлмөх болно.

13. Бас Баалуудын өдрүүдийн төлөө Би түүнийг шийтгэх болно.Тэрээр тэдгээрт тахил өргөж ээмэг, эрдэнээр өөрийгөө гоёж чимэн,нууц амрагуудаа даган явсаар Намайг мартсан” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

бүрэн бүлгийг уншина уу Хосеа 2